Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Фото мэдээ


нийт 81

khural.mn

Агаарын бохирдлыг бууруулахад 2011-2018 онд 106 тэрбум төгрөг зарцуулжээ

2018-05-17 435
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийн талаар албан тушаалтнуудаас тайлбар авах хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил бүр улсын төсөвт хөрөнгө суулгадаг боловч зориулалтын дагуу зарцуулагдахгүй байгаа талаар иргэд, байгууллагаас өргөдөл, хүсэлт ирүүлсээр байна. Энд нэг зүйл тодруулахад, уг хүсэлтэд дурдсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг Улсын Их Хурлаас батлаагүй, түүнчлэн Засгийн газрын тусгай сан болох “Цэвэр агаар сан”-гийн төсвийн хяналтын сонсгол нь Нийтийн сонсголын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3 дахь заалтын дагуу Засгийн газраас явуулах нийтийн сонсголын асуудалд хамаарч байгаа. Иймд Улсын Их Хурал хүсэлтэд дурдсан асуудлаар нийтийн сонсгол явуулах боломжгүй юм. Харин Өргөдлийн байнгын хорооны дүрмийн 5.1.7-д заасны дагуу холбогдох байгууллага, албан тушаалтнаас тайлбар,мэдээллийг сонсож, иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх, цаашид авах арга хэмжээний талаар байр сууриа нэгтгэх зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.Ингээд холбогдох албан тушаалтнууд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан мэдээлэл хийв. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр хийсэн мэдээлэлдээ, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А-11 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Архивын ерөнхий газарт хадгалагдаж байгаа “Цэвэр агаар сан”-гийн санхүү, үйл ажиллагааны архивын эх материалтай танилцаж, 92.2 тэрбум төгрөг зарцуулсан талаарх мэдээллийг нэгтгэн гаргасан. Тус сангаас хэрэгжүүлсэн арга хэмжээнд Үндэсний аудитын газар, Мөрдөн байцаах газар, Авилгалтай тэмцэх газраас тус тус ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа талаар мэдээлэл ирүүлсэн гэв. ТОДРУУЛГА: Засгийн газрын тусгай сангийн тухай хуулинд 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж “Цэвэр агаарын сан”-г байгуулсан. Цэвэр агаарын сан 2011-2015 онд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд 90 гаруй тэрбум төгрөг зарцуулсан. 2015 оны 11 дүгээр сарын 13-ний өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт орж тус сан татан буугдсан. Дараа нь Байгаль орчны үнэлгээ аудитын хэлтсийнн дарга А.Энхбат “Цэвэр агаар сан”-гийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хийж, ажлын хэсгээс гаргасан дүгнэлт танилцуулав. Үүнд, цаашид “Цэвэр агаар сан”-гийн 5 жилийн үйл ажиллагаанд санхүүгийн болон аудитын мэргэшсэн байгууллагаар шалгуулан дүгнэлт гаргах нь зүйтэй гэж үзэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%