Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ерөнхийлөгч Үндэсний аюулгүй байдлын асуудлаар УИХ-д хаалттай мэдээлэл хийлээ

2017-12-15

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож, улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн мэдээллийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай горимоор сонсож, мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, төрийн бодлогын аливаа асуудлаар Улсын Их Хуралд саналаа оруулна” хэмээн тус тус заасан байдаг.

Улсын Их Хурлын чуулганы 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн биеэр оролцож, гишүүдийн асуултад хариулт өгөх үеэрээ Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг ойрын үед хуралдуулж, үндэсний аюулгүй байдлын асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийнэ гэдгээ мэдэгдэж байсан.Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурлын чуулганы Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудлаар хаалттай горимоор мэдээлэл хийнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдааны эхэнд гишүүдэд дуулгасан юм.


Жил бүрийн өдийд Ерөнхийлөгч улс орны үндэсний аюулгүй байдлын асуудлаар УИХ-д хаалттай мэдээлэл хийдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу уг хаалттай мэдээллийг  хийж буй юм. Ажилгүйдэл, ядуурал, агаарын бохирдол гурав улс орны үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэх асуудал болсныг Төрийн тэргүүн хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ асуудлыг УИХ-аар голлон ярьсан болов уу гэх мэдээлэл байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%