Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” уулзалт боллоо

2017-12-15

“Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологи, инноваци - 2017” зөвлөлдөх уулзалт боллоо.

Манай улсын нийт экспортын

  • 83.6 хувийг боловсруулаагүй түүхий эд, технологийн агууламжгүй бүтээгдэхүүн,
  • 13.8 хувийг хагас боловсруулсан болон технологийн нам агууламжтай бүтээгдэхүүн,
  • 1.63 хувийг дундаж, өндөр технологит бүтээгдэхүүн,
  • 0.86 хувийг дундаж, нам технологит бүтээгдэхүүн,
  • 0.06 хувийг өндөр технологийн бүтээгдэхүүн эзэлж байна.

ХХААХҮ-ийн салбарт технологийн хоцрогдлыг багасгах шинжлэх ухаан, технологийн судалгааг эрчимжүүлэх, дэвшилтэт зарим технологийг гадаадын орнуудаас нутагшуулах шаардлагатай.  

Шинжлэх ухаанд суурилж технологи, технологид суурилж үйлдвэрлэл, түүнд тулгуурлаж салбарын цаашлаад улс эх орны хөгжлийг тодорхойлох учиртай. Иймээс эрдэмтэн багш, судлаачдын  мэдлэгийг баялаг болгох үндэсний тогтолцоог сайжруулах тал дээр  салбар яам онцгой анхаарна гэж ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг илэрхийллээ.Зөвлөлдөх уулзалтад эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын төсөл хэрэгжүүлэгч байгууллага, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн 200 орчим төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр шинээр бий болсон шинжлэх ухааны ололт, үр дүнг танилцуулах “инновацийн бүтээгдэхүүний үзэсгэлэн” гаргажээ. Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, гарааны компаниудын нийт 30 орчим байгууллага инновацийн бүтээгдэхүүнээ танилцуулан оролцсон юм.

Зөвлөлдөх уулзалтаар салбарын шинжлэх ухаан, технологийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлэх, инновацийг хөгжүүлэх, гарааны компаниудын бойжилт зэргийг хэлэлцэн, санал бодлоо хуваалцжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%