Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Евро5 төрлийн AИ92 шатахууны үнэ 1730 байна

2017-12-16

Импортын онцгой албан татвар нэмэгдсэн, түлш, бензиний хилийн үнэ нэмэгдсэн тул үнэ нэмэгдэж болзошгүй байдал бий болсон юм. Өнөөдөр Петрожамп, Петровис компаниуд  АИ92 бензинийг  нийслэлд 1620-1630 төгрөгөөр, (Тэс петролиум 1650 төгрөгөр) Евро 5 төрлийнхийг 1730 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Хойд хөршөөс худалдан авч буй шатахууны үнэ өссөн тул сүүлд импортолсон шатахууныг 1730 төгрөгөөр худалдаж байгаа аж.  Хэдийгээр дээрх зурагт түлшний жижиглэнгийн үнэ хэвээр харагдах ч бөөний буюу агуулахын үнэ нэг литр нь 1850 төгрөг болж өсчээ. Бөөний үнэ ийн өссөн тул зарим авто баазууд автобуснуудаа агуулахаасбиш ШТС-аас цэнэглэсэн байна. Гэтэл шинэ оны босгыг алхтал үнээ нэмж болохгүй гэх даалгавар авсан импортлогчид болон ШТС-ууд 200 мянган төгрөгөөс дээш үнэтэй түлш олгохгүй хэмээн хязгаарлалт тогтоож эхэлжээ. 

Энэ сарын 13-нд буюу ердөө хоёр хоногийн өмнө Уул уурхайн яамны удирдлагууд шатахууны үнэ өсөхгүй гэж мэдэгдсэн. 

"Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурлын үеэр Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат дараах тайлбарыг өгсөн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%