Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр, торгуулиа oнлайнаар төлөх боломжтой

2017-12-11

Хэрэглэгчид ухаалаг утасны аппликейшн болон вэб сайтаар дамжуулан SMARTCAR.MN тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн системд нэвтэрч, эзэмшиж буй тээврийн хэрэгслийн мэдээллийг хянах, тээврийн хэрэгслийн татвар, агаарын бохирдлын татвар, зам ашигласны төлбөр, торгуулийг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлжээ. 

Энэ нь татварыг онлайнаар төлөх боломжийг бүрдүүлсэн анхны цахим систем юм. 


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөртөө технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот” болно гэсэн зорилт тавьжээ. Уг зорилтын хүрээнд энэ ажлыг эхлүүлсэн бөгөөд Смарткар цахим систем нь үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх, татвар хураалтын ажлыг хөнгөвчилсөн сайн ажил болсон гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна.

Цаашид авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйлчилгээнүүдийг шат дараатай цахимжуулах  мөн хөрөнгийн татваруудыг цахим хэлбэрээр хураах боломжийн талаар судалж байна хэмээн нийслэлийн 
Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%