Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2017-12-15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнаар тодорсон Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж нараас сэтгэгдлийг нь хуваалцсан юм.

Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал “Ерөнхийлөгчийн нэрэмжит нэр хүндтэй шагналыг Анагаахын салбарын залуу судлаачдынхаа нэрийн өмнөөс хүртэж байгаадаа баяртай байна. Судалгааны ажлыг хийхэд хамтарч ажилласан бүх багш нартаа, Сүрьеэгийн тандалт судалгааны албаныхандаа баярлаж байна.

Миний судалгаа Монгол, Орос, Хятадын нутаг дэвсгэр дээгүүр дамждаг транссибирийн төмөр замын шилжилт хөдөлгөөнийг даган хүнээс хүнд амьсгалын замаар халддаг сүрьеэ гэх өвчин тархаж байгааг илрүүлсэн судалгааны ажил юм. Өөрөөр хэлбэл сүрьеэ Монголд голомтлог хэлбэрээр тархаад зогсохгүй Орос, Хятадын хилээр шинэ төрлийн үүсгэгч орж ирж халдварлах, мөн Монголоос гадагшаа чиглэсэн тархалт байгаад анхаарал хандуулсан" гэлээ. 

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга "Шинэ материалын судалгаа буюу ус төрөгчид энергийн үүсгүүрт ашиглагддаг катализаторын материалын судалгааны үр дүнгээр энэхүү шагналыг хүртэж байгаадаа баяртай байна. Физикийн өвөрмөц шинж чанартай материалыг гарган авах судалгаа маш чухал байдаг. Ингэснээр ямар нэгэн технологийн хувьд хувьсгал хийх ач холбогдолтой гэж үзэж байгаа. Судалгааг гүйцэтгэсэн удирдагчид болон хамтран ажилласан судлаачиддаа талархал илэрхийлж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж "ХVII зууны Монгол-Оросын харилцааг судалсан эрдэмтэд ерөнхийдөө орос хэлний эх сурвалж ашиглаж судалгаа хийж байсан. Тийм учраас зарим талаар учир дутагдалтай байсныг Монголоос монгол, түвд, манж хэлний сурвалжийг ашиглан энэ харилцааны түүхийг монголчуудын талаас тодруулахаар оролдсон бүтээл маань өнөөдөр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртэхэд хүргэлээ.

Нийт 10 гаруй жил зарцуулсан судалгааныхаа дүнд Монголчуудын эв нэгдэлгүй байдал газар нутгаа, тусгаар тогтнолоо алдахад хүргэсэн байна гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрсэн. Санаатай болон санаандгүй байдлаар түүхэн үйл явдал гуйвуулсан байдлаар тэмдэглэгдсэн явдал элбэг байдаг. Тийм учраас үүнийг засч залруулах үүднээс энэхүү судалгааг хийсэн" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%