Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Төрийн албан хаагчдад олгох 300 мянгын урамшууллын мөнгийг энэ сардаа шилжүүлнэ

2017-12-18

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Тус тогтоолын төсөлд төрийн албан хаагчдад нэг удаагийн буцалтгүй тусламж болгож 300 мянган төгрөг олгохоор тусгасан билээ.

Энэ оны улсын төсвийг тодотгохдоо нийт төрийн албан хаагчдад нэг удаагийн 300 мянган төгрөгийн, багш нарт 500 мянган төгрөгийн  урамшуулал олгох саналыг Засгийн газар гаргасныг УИХ-ын дийлэнх гишүүн дэмжсэн юм.

Энэхүү урамшуулалд улсын төсвөөс нийт 55 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд Сангийн яам нийслэл, аймгуудын Санхүү, төрийн сангийн хэлтэст шилжүүлээд байгаа аж. Эдгээр хэлтэс харьяа төрийн байгууллагууд руугаа нэг удаагийн урамшууллыг энэ сард багтаан шилжүүлэх юм байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1327
516 / 39%
421 / 32%
190 / 14%
200 / 15%