Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ч.Чулуунбат: Шатахууны үнэ тогтвортой байна

2017-12-15

УУХҮЯ-наас өнгөрсөн даваа гарагт зохион байгуулсан "Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурлын үеэр шатахууны үнийн асуудлаар тус яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Чулуунбат шатахууны үнийн хэтийн төлөвийн талаар хариулт өглөө.

Тэрбээр, Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийн үнийг тогтворжуулах ажлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл байдаг. Зөвлөл өнгөрсөн жил байгуулагдсанаас хойш зургаан удаа хуралдсан. Хамгийн сүүлд аравдугаар сарын 9-ний өдөр хуралдаж, Онцгой алба татвар өсөхтэй холбоотойгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж гарган холбогдох газруудад хүргүүллээ.

Үүнд, Шатахууны үнийг тогтвортой барихыг УУХҮЯ, ШӨХТГ болон импортлогч компаниудад хүргүүлсэн. Үүний үр дүнд импортлогч компаниуд нөөцөө тодорхой хэмжээнд бүрдүүлж, шатахууны үнийг тогтвортой барьж байна.

Улаанбаатар хотод борлуулж буй шатахууны үнэ импортлогч компаниудын борлуулалтын зардлаас шалтгаалж 50 төгрөгийн хэлбэлзэлтнй байдаг. Ер нь шатахууны үнэ ойрын хугацаанд тогтвортой байна. Хэрэв үнэ нэмэгдэх тухай ямар нэг асуудал гарвал дээр дурьдсан зөвлөл хуралдаж, холбогдох зөвлөмжөө хүргүүлж ажиллана гэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%