Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баярын өдрүүдийн хөтөч

2016-12-28

- Шинэ жилийн худалдаа, үйлчилгээ, үзвэрийн хуваарийг толилуулж байна -

Монголчуудын үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105 жилийн ой энэ сарын 29 буюу пүрэв гарагт тохиож, бүх нийтээрээ амрахаар болсон билээ. Засгийн газрын хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын өдрийн холбогдох хуулийн заалтыг үндэслэн 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ны баасан гарагийн ажлын өдрийг 2017 оны нэгдүгээр сарын 7-ны бямба гаригийн амралтын өдөрт шилжүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор ажлын өдрийн тоо, албан хаагчдын цалингийн нийлбэрт өөрчлөлт орохгүй. Арванхоёрдугаар сарын 30, 31, нэгдүгээр сарын 1 гээд амралтын өдрүүд үргэлжилнэ. Ингээд шинэ жилийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд болон нийтийн тээврийн үйлчилгээ хэрхэн зохион байгуулагдах талаар багц мэдээллийг хүргэе. 

Амралтын өдрүүдэд цаг агаар тогтворгүй байна

Баруун аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд хэсгээр, 30,1-нд зарим газраар, 31,2-нд нутгийн зүүн хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 29-30-нд Алтайн уулсаар, 1-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 

Увс нуур, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 30-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 31-нд нутгийн баруун хагаст, 1-2-нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. Салхи  30-31,2-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 28-нд Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус өдөртөө 25-30 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус өдөртөө 20-25 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 1-нд зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн баруун хэсгээр цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 1-нд зарим газраар 14-16/с хүрч ширүүснэ. 28,1-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус өдөртөө 14-19 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч бага зэрэг суларна.

Говийн аймгуудын нутгаар: 31-нд нутгийн баруун хэсгээр, 1-нд нутгийн хойд хэсгээр цас орж явган шуурга шуурна. Салхи 31-1-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 28-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 7-12 градус хүйтэн байна. Бусад хугацаанд хүйтний эрч сулхан байна.

Амралтын өдрүүдэд болох үзвэр үйлчилгээ

12-р сарын 29-ний өдөр: 
Үндэсний эрх чөлөөний 105 жилийн ойг тохиолдуулан “Жанлавцогзол” буюу “Цагийн байдалд зохилдуулсан залбирлын дээдийг хайрлагч” номыг хурна.

12-р сарын 29-ний өдөр: 
Монгол Бөхийн өргөөнд Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын нэрэмжит шилдэг 128 бөхийн барилдаан

12-р сарын 30-ны өдөр: 
Богд хааны музейд “Бүжин даваа хаан” туйлийг Тус музейн хамт олон жил бүр өвлийн сард Соёлын биет бус өвийг хамгаалах, баримтжуулах, сурталчлан таниулах ажлын хүрээнд Хаан туульсын өргөөнөө Монгол туулийг хайлуулдаг уламжлалтай. Өмнө жилүүдэд "Аргил цагаан өвгөн", 

"Наранхүү хаан", "Долоон настай довон хар бөх" , "Зураг шаргал морьтой зул алдар хаан" зэрэг туулиудыг бүрэн эхээр нь хайлуулж, олон нийтийн хүртээл болгож байсан юм.

12-р сарын 29, 30-ны өдөр: 

“Аса” циркт “Олон Улсын циркийн Демидов”-ын тоглолт  болно. Энэ үеэр сургуультай араатан амьтад цагаан барс,арслан зэрэг амьтад үзүүлбэр үзүүлэх аж. Мөн энэхүү тоглолт нь хоёр өөр үзүүлбэртэй.

12-р сарын 30-ны өдөр: 

Нийслэлийн Улаанбаатар чуулгад “Grinch ба Ногун Сүлд модны наадам”. Адал явдалд дуртай бяцхан хүүхдүүдийг сэргэлэн цовоо, баатарлаг Ногун, сүлд модны наадамд дургүй Гринч, үлгэрийн хотхоны бусад баатрууд хүлээж авна.

12-р сарын 30-ны өдөр: 
“Vegas club”-т “I music international party” болно. Тоглолтод NUANS хамтлаг, дуучин Б.Амархүү, Т.Амина болон бусад хамтлагууд оролцоно.

12-р сарын 31-ны өдөр: 

“Grand Khaan irish pub”-д  “Tenuun and Friend S” концерт, үдэшлэг болно.

12-р сарын 31-ний өдөр: 

20:00 цагаас Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн болно.

Эрүүл мэндийн байгууллагууд  

Арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2-ны өдөр хүртэл Шүд эрүү нүүрний төв, Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 10-16 цаг хүртэл ажиллуулахаар тогтжээ.

Түргэн тусламжийн төв, дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийг шаардлагатай үед хүн, хүч нэмэгдүүлэн ажиллах аж.

Шинэ жилийн цэнгүүний үеэр үйлчлэх  автобусны чиглэлүүд

2016 оны арванхоёрдугаар сарын 31-нд болох “Нийслэлийн шинэ жилийн цэнгүүн” нэгдсэн үйл ажиллагаа өндөрлөх буюу 00:30 цагаас их багтаамжийн автобусны 18 чиглэлд 32 автобус иргэдэд үйлчилнэ. 

Зүүн чиглэл: Сүхбаатарын талбай-Шар хад, Сүхбаатарын талбай-Улиастай, Сүхбаатарын талбай-Сэлбэ, Сүхбаатарын талбай-Оффицерүүдийн ордон, Сүх­баатарын талбай-Жанжин клубээс,

Баруун чиглэлд: Сүхбаатарын талбай руу Баянхошуу, Улаанчулуут, Орбит, Толгойт, Зүүнсалаа, 5 шараас,

Урд чиглэлд: Сүхбаатарын талбай руу Зайсан, Нисэх, Яармагаас,

Хойд чиглэлд: Сүхбаатарын талбай руу Баруун салаа, Халайлааст, Чингэлтэй, 3, 4-р хорооллоос тус тус автобус  явна. 

Баярын өдрүүдэд дугаарын  хязгаарлалтгүй зорчино

Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр болон амралтын өдрөөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай тул арванхоёрдугаар сарын 29,30,31-нд болон 2017 оны нэгдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн  4.3-т заасны дагуу хилийн боомтууд амарна

Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр болон 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр тус тус ажиллахгүй аж.

Харин эдгээр өдрүүдэд олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна. Бусад өдрүүдэд 2016 онд БНХАУ-тай тохиролцсон хуваарийн дагуу ажиллана.

Баярын өдрүүдийн  хөтөч

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%