Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

НӨАТ-ын буцаан олголтыг ингэж олгохоор боллоо

2016-12-28

Өнөөдрийн байдлаар НӨАТ-аас нийтдээ 163 мянган иргэн азтан болоод байгаа ба 20 мянган төгрөгийн азтан 147 мянган хүн, 100 мянган төгрөг 14675 хүн, 500 мянган төгрөг 1547 хүн, дөрвөн сая төгрөг 140 хүн, 20 сая төгрөг 12 хүн, 100 сая төгрөгийн азтанаар хоёр хүн тодроод байна. Эдгээрээс 500 мянган төгрөг болон дөрвөн сая төгрөгийн азтануудад өнөөдөр батламж гардуулж өглөө.

Таван зуун мянган төгрөгийн азтан П.Ганзориг “Арванхоёрдугаар сарын 10-ны үед гэрийнхээ хажуугийн дэлгүүрээс 3000 төгрөгний нэгж авсан. Миний хувьд аз таарч магадгүй гэж бодоод баримт өгдөг дэлгүүрээр заавал үйлчлүүлдэг. Сарын өмнөөс л баримтаа бүртгүүлж эхэлсэн. Тэгээд тохирлоо үзэж байгаад ядаж 20 мянган төгрөг хожих юмсан гэж бодсон. Гэтэл байдаггүй. Худлаа юм байна гэж бодоод өнгөрсөн. Тэгээд сувгаа солиод өөр юм үзэж байтал утсанд мессеж ирээд “Та 500 мянган төгрөг хожсон байна” гэдэг юм байна. Ингээд л гэрийнхэндээ “Баримтаа надад өгөөрэй, нэгийг ч хаяхгүй шүү” гээд захиж эхэлсэн.

Дөрвөн сая төгрөгийн азтан Б.Мөнхбаяр “Юнивишн”-ы кабелынхаа төлбөрийг төлөөд азтан боллоо. Миний хувьд баримтаа тогтмол бүртгүүлдэг. Энэ нь ч азтан болоход нөлөөлсөн болов уу гэж бодож байна. Баяртай байна” гэлээ.

-ОНДОО БАГТААЖ МЭДЭЭЛЛЭЭ ОРУУЛААГҮЙ ТОХИОЛДОЛД ИРГЭДИЙН ДАНСАНД МӨНГӨ ОРОХ БОЛОМЖГҮЙ-

Мөн үеэр НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголтын талаар Татварын орлогын газрын дарга Л.Цогтжаргал мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Он гарсаар 618 мянга 862 иргэн www.ebarimt.mn цахим хуудсанд хэрэглэгчээр бүртгүүлж, нийт 30.2 тэрбум төгрөгийн буцаан олголт авах эрхтэй болсон байна. Үүнээс 476 мянга 592 иргэн овог нэр, утас болон дансны дугаар зэрэг мэдээллээ бүрэн оруулсан байна. Үлдсэн иргэдийг энэ ондоо багтан цахим хуудсан дахь хувийн мэдээллээ бүрэн оруулахыг уриалж байна. Одоогоор 130 мянга гаруй иргэнд гар утасаар нь дамжуулан ирэх сарын 07-ны дотор хувийн мэдээллээ бүрэн оруулахыг анхааруулсан мессеж илгээсэн. Энэ хугацаанд иргэд мэдээллээ баталгаажуулаагүй бол дансанд нь мөнгө орох боломжгүй” гэв.

Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн жагсаалтыг 15 хоногийн дотор гаргах бөгөөд ажлын ес хоногт дахин баталгаажуулах аж. Баталгаажсан мэдээллийг Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлэх бөгөөд яамны зүгээс 45 хоногийн дотор буцаан олголтыг шийдвэрлэх юм. Ингэснээр ирэх оны гуравдугаар сарын 31-ны дотор буцаан олголтыг бүрэн хийх боломжтой гэдгийг онцолж байв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%