Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Энэ сарын 25-ны дотор бүртгэлээ баталгаажуулж НӨАТ-ын буцаан олголт авах эрхтэй болно

2016-12-23

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчилсэн хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийн дагуу иргэд баримтаа бүртгүүлснээр сар бүр сугалаанд оролцох болон 20 хүртэл хувийн буцаан олголт авах боломжтой болсон юм.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нийт 80 орчим тэрбум төгрөгийг иргэдэд буцаан олголт хэлбэрээр олгохоор тусгаад байгаа.

Тэгвэл 2017 оны эхний улиралд багтаан олгохоор болоод буй буцаан олголтод хэрхэн хамрагдах талаарх мэдээллийг хүргэе.

Өмнө нь сугалаанд хожиж, дансны мэдээлэл бүртгэлээ баталгаажуулан хонжвороо авч байсан иргэдийн хувьд дахин мэдээллээ баталгаажуулах шаардлагагүй юм байна. Одоогийн байдлаар Ebarimt.mn сайтад бүртгэлтэй иргэдийн 70 орчим хувь нь мэдээллээ бүрэн баталгаажуулаад байгаа аж.

 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%