
ЭМД-ын 46080 төгрөгийг он гарахаас өмнө төлөхгүй бол он гарсаны дараа 138240 төгрөг төлөх юм байна.
ЭМД-ын шинэчилсэн дагуу 2016.01.01-нээс эхлэн ажил хөдөлмөр эрхлээгүй болон хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд ЭМД-ын шимтгэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2 хувиар /192000*2%/ жилд 46080 төгрөг, оюутан болон мэргэжлийн сургуульд суралцагч жилд 23040 төгрөгөөр тооцон төлүүлж байхаар заасан.
2016 онд ЭМД-ын шимтгэлээ төлөөгүй иргэд дараа онд төлсөн тохиолдолд ЭМД-ын шинэчилсэн хуулийн дагуу үндсэн шимтгэлээс гадна төлөх ёстой шимтгэлийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль /138240 төгрөг/ төлж болсныг анхааруулж байна.
ЭМД-д хамрагдах иргэд иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн дэвтэр, хаягийн шинэчилсэн бүртгэл, түр оршин суугаа иргэн хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхээ хаясан иргэд иргэний үнэмлэхний лавлагаа авч хороон дээр очиж авна.