Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн 3 дугаар ээлжийн сургалт боллоо

2016-12-16

         Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран 2013-2016 онд хэрэгжүүлсэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн дараагийн шат болох “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний сургалтыг 2016-2017 онд зохион байгуулж байгаа билээ.
 Энэ хүрээнд хоёрдугаар ээлжийн сургалтанд Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Баянхонгор сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид 2016 оны 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд хамрагдлаа.
Сургалтаар Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх ойлголт, эрх зүйн үндэс, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зохион байгуулах, Байгаль орчин ногоон хөгжил, Орон нутгийн төсвийн талаарх ойлголт, түүнийг батлах, хэрэгжилтийг хянахад Хурлын байгууллагын эрх үүрэг, Хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хэрхэн хангах зэрэг сэдвээр мэдлэг, чадвар олголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%