Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Маргаашаас ихэнх нутгаар цас орж, шуурна

2016-11-08

Цаг агаарын мэдээллээс харахад маргаашаас буюу 11 дүгээр сарын 09, 10,11-ний өдөр баруун, төв, зүүн аймгуудын  нутгаар цас орж, салхи 14-16 м/с, зарим үед 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна. Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нар дараах зөвлөгөөг анхаарна уу. Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явахыг зөвлөж байна.

Мөн цас орж өдөртөө дулаарсны улмаас автозам, даваанд хальтиргаа гулгаа үүссэн тул тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцох, иргэд явганаас гэмтэж бэртэхээс болгоомжлох, гол, мөрөн, нуурын ус хөлдөж мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч мөс цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Эх сурвалж: ОБЕГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%