Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орлоо

2016-11-04

Урьд нь иргэд байрны урьдчилгаа болох 30 хувиа хэрхэн яаж бүрдүүлснээ тайлагнаж нотлох баримт материал бүрдүүлдэг байсан бол ингэх шаардлагагүй болж байна. Зээл хүсэгч иргэний мэдээллийг Зээлийн мэдээллийн нэгдсэн сангаас лавлаад мэддэг болох юм байна. Учир нь ипотекийн зээлийн журамд орсон өөрчлөлтөөр 1 иргэн 1 зээлтэй байхыг шаардаж байна. Энэ нь аливаа зээлийн үлдэгдэлгүй иргэн ипотекийн зээлд хамрагдана гэсэн үг юм. Учир нь иргэд хэд хэдэн газар байр аваад борлуулалтын албанаас өөр үнээр худалдаалж байсан учраас ингэж журамлаж өгчээ. Мөн ипотекийн зээлийн журамд орж байгаа 2 дахь үндсэн өөрчлөлт нь иргэдийн зээлийн эргэн төлөлтөөр санхүүжилт нь зохицуулагдахаар болсон байна Өнгөрсөн хугацаанд ипотекийн зээлийг үргэлжлүүлэхийн тулд төв банк мөнгө хэвлэж байсан нь тодорхой болсон. Сарын хугацаанд ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 30 гаруй тэрбум төгрөг орж ирдэг байсан ч иргэдээс 90 тэрбумын хүсэлт ирдэг байсантай холбоотой . Харин шинэчилэгдэж байгаа журмаар иргэдийн эргэн төлөлтөөс санхүүжилт хийгдэх учраас мөнгө хэвлэх асуудал гарахгүй гэлээ. Ипотекийн зээлийн хугацаа нь 30 жил, урьдчилгаа 30 хувь, 80 мкв-аас ихгүй гэдэг заалтууд хэвээр байна. 100 мкв гэх хэмжээ орж ирсэн ч үүнийг эдийн засаг сэргэсний дараанаас хэрэгжүүлэхээр болжээ. Ипотекийн зээл дахин олголтыг 11 сараас хэтрүүлэхгүй байхаар тооцоолж байгаа гэдгийг төв банкнаас мэдээлж байна.


Эх сурвалж: tv5.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5713
4257 / 75%
912 / 16%
264 / 5%
280 / 5%