Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Төрийн албан хаагчид ажилласан жилээс хамаарч урамшуулал олгохоор болсон байна.

2016-10-24

"Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-ыг шинэчлэн баталж, шинэ оны эхний өдрөөс мөрдөхөөр тогтлоо. 

Уг журамд төрийн албан хаагч болон төрийн жинхэнэ албан хаагчдад тэтгэвэрт гаргахад нь ялгавартай хандаж байсныг болиулах, мөн Төрийн жинхэнэ албан хаагч нь уг албандаа 25-аас дээш жил ажилласан бол 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авдаг.

Урамшуулалыг мэргэжил харгалзахгүй 12 сар болгон өөрчлөх биш, ажилласан жилээр нь хамааруулж урамшуулал олгодог байхаар тооцоолсон байна.

Түүнчлэн 13 дахь сарын цалинг тухайн албан хаагчийн нэг жилийн цалингийн дунджаар тооцон олгох аж. Ер нь эмч, багш нарын хувьд төрийн жинхэнэ албан хаагч нараас ялгавартай урамшуулал авдаг байсныг халж, төрийн албанд ажиллаж байгаа бүх хүн адил урамшуулал авахаар болж байгаа юм.

Г.Ганаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%