Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баян-өндөр сумын дурсгалт газар Чихэн агуй

2016-09-28

Чихэн агуй
Чихэн агуйн дурсгалыг Монгнол-Орос-Америкийн судлаачид 1997-2000 онд малтан шилжилж чухал үр дүнд хүрсэн юм. Агуй нь Баянхонгор аймгийн Шинэжист сумын төвөөс хойш 30 км-т, Баян-Өндөр сумын нутагт орших(хасралт3) бөгөөд газарзүйн байршил нь хойд өргөргөийн 44,46,22.3 градус, уртрагийн 99,04,08,7 гарадус оршино . Агуйн ам нь зүүн өмнө зүг харсан бөгөөд өдрийн ихэнх хугацаанд нар тусах ба үүдрүүгээ налуу. Урт нь 9.5 м, өргөн нь 5 м, өндөр нь 2 м, харьцангуй том боловч уулын өвөр наран талд орших, баруун урд талдаа ойрхон голтой, хүн амьдрахад тохиромжтой нөхцөл бүхий агуй юм. Ихэнх судлаачид энэ агуйг ан амьтан шахаж агнах хадан ганганд ойр оршидог гэж үзжээ. Гэтэл би энэ агуйг энэ зуны амралтаараа зориуд очиж үзэхэд ойр хавьд нь ан агнах боломжтой хадан ганга алга байлаа. Нутгийн хөншчүүл ярихдаа эрт үед шилийн эрс адуу шахаж унаагаа сольдог байсан гэх нэгэн жижиг хавцлийг зааж байлаа. Энэ ахавцал адуу, тэмээ зэрэг бод малыг торгоохоос биш ан шахаж агнах ямар ч боломжгүй. Эл агуйг малтан шинжлэх явцад ихээхэн хэмжээний чулуун зэвсгийн зүйл, урт удаан хугацаанд гал түлж байсан ором, амьтны яс болон ургамлын үлдэгдэл бүхий хүний амьдралын ул мөрийг хадгалсан 4-н соёлт давхарга илэрсэн.
Эдгээр давхаргаас анхдагч болон хоёр дахь шатны боловсруулалт олон төрлийн хэдэн мянган чулуун зэвсгийн дурсгал олдсон юм. Тэдгээр нь өөрийн өвөрмөц онцлог, ангиллын хувьд бичил ялтсан зэвсгийн төрөлд хамаарах бөгөөд ер нь ялтсан зэвсэг энэ суурингийн гол шинж байжээ. Цөөн тооны хусууруудыг том хэмжээний ялтас болон ялтсан залтсыг ашигласнаас бусад тохиолдолд жижиг ялтсуудаар зэвсгээ хийж байжээ. Мөн тэнд амьдарч байсан хүмүүс зуулга ир бүхий зэвсэг хийхийг гол зорилгоо болгож, элсэрхэг цахиурт чулуу, хас, маныг өргөн ашиглаж байсан аж.
Эхний гурван давхаргын он цагийг гал голомтны үлдэгдлээс авсан гүүрсэнд хийсэн радио нүүрстөрөгчийн шинжилгээгэр тогооход нэгдүгээр давхарга нь , хоёрдугаар нь , гуравдугаар нь жилээр баттай тогтоогдсон нь эрдэм шинжилгээний их ач холбогдолтой юм. Учир нь урьд өмнө Монгол нутгаас олдож байсан эндэхтэй адил арга техногооор үйлдсэн шаантган үлдэц, ялтсан зуулга иртэй зэвсэг бүхий нээлттэй суурингийн дурсгалыг оц цагийнх нь хувьд шинэ чулуун зэвсгийн үед хамааруулан үзэж, 6-7 мянган жилээс хэтрүүлэхгүй тогтоож байв. Харин Чихэн агуйд хийсэн малтлага судалгаааны үр дүнд Монгол оронд бичил чулуун зэвсгийн үйлдвэрлэл хуучин чулуун зэвсгийн дээд үеийн төгсгөлд бий болжээ.
Дөрөвдүгээр соёлт давхаргын чулуун зэвсгийн зүйлс хийц байдал, хэмжээ, материалын хувьд эрс ялгаатай бөгөөд он ццагийн хувьд мустьен дээд үед холбогдох боломжтой гэж судлаачид үзжээ. Чихэн агуйд нэн эртнээс хүн оршин сууж байсан нь эндхийн байгаль, экологийн таатай нөхцөлтэй холбоотой бөгөөд тухайлбал дараах 3 хүчин зүйлсээр тайлбарлаж болно.
1. Зэвсэг хийхэд хэрэглэх чулуу ( хас, мана, цахиурлаг элсэн чулуу)
2. Уулын бэлийн булаг руу ирдэг ан амьдыг агнаж хүнсэндээ хэрэглэж байсан. Энд хэмгийн сониррхолтой нь булгийн уснаа 350 м зайд байгаа 2 талаараа өндөр эгц ханан хадтай 100 м урт нарийн хавцал нь Чихэн агуйн арын уулнаас ус руу ирэх амьтдыг амдан шахаж хялбар агнах боломж бүрдүүлж байсан гэж хэлэх боломжтой.
3. Нарны гэрэл сайн тусах, хуурай, нөмөр нөөлөг ихтэй, усанд ойрхон зэрэг уг агуйн өөрийнх нь тохиромжтой байдал.
Чихэн агуйн чулуун зэвсгийн суурин нь дунд палеолитын( 100000-40000) төгсгөлөөс мезолит(40000-8000), неолитын( 8000-30000) үеийн, өөрөөр хэлбэл чулуун зэвсэг үйлдвэрлэлийн 3 үеийн дурсгалыг хадгалсан, урт удаан хугацааны турш хүн амьдарч байсан суурин газар билээ.

Амарбуянт Бүс-н зураг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%