Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Монгол улс 2016 онд аялбал зохих шилдэг 10 улсын жагсаалтад оров

2016-06-29

Беркелэйд харьяалалтай Дэлхийн арлын хүрээлэнгийн төслийг эзэмшигч “Этикал Травелэр” ашгийн бус байгууллагаас жил бүр гаргадаг “аялбал зохих, хөгжингүй 10 орны жагсаалт”-ыг гаргажээ.

Энэхүү жагсаалтыг гаргахдаа улс бүрийг хүний эрх, нийгмийн халамж, амьтан болон хүрээлэн буй орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээр нь оноогоор жагсааж дүгнэсэн байна. Монгол, Гренада, Микронез, Панама, Тувалу зэрэг улс орнуудын хувьд энэ жилийн жагсаалтад анх удаагаа багтаж буй юм.

“Жуулчид аялалд зарцуулахаар төлөвлөж буй төсвөө ирээдүйтэй, хөгжиж буй улс орнуудад зарцуулснаар хүн төрөлхтний түүхийг дэлхий дахинд  түгээхээс гадна тэднийг дэмжиж буй хэрэг юм” хэмээн “Этикал Травелэр”-аас гаргасан мэдээлэлд дурджээ.

2016 оны ялагчдыг жагсаавал 

Капе Верде
Доминикан
Гренада
Микронезийн Холбооны Улс
Монгол
Панама
Самоа
Тонга
Тувалу
Уругвай


“2016 оны жагсаалтад 7 арлын улс байгаа нь өмнөх онуудын жагсаалтад багтсан ялагчдын буухиаг үргэлжлүүлэх ач холбогдолтой байлаа. Үүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт арлын орнуудад маш ихээр нөлөөлж байгаа учраас энэхүү жагсаалт тэдний хүрээлэн буй орчны талаар үр дүнтэй бодлого гаргах чиглэлд нөлөөлөх сайн талтай юм.

Харин эх газрын Азийн улс орнуудаас анх удаа жагсаалтад Монгол улс багтсан нь ихээхэн онцлог, бахархууштай үйл явдал байлаа. Дэлхий дээр аль ч улс төгс байж чадахгүй, гэхдээ илүү сайн, тогтвортой нийгэм байгуулахаар эрмэлзэж буй улс орныг бид хүндэтгэж энэхүү жагсаалтдаа оруулсан” гэж “Этикал Травелэр”-ийн үүсгэн байгуулагч Жефф Грийнволд хэлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%