Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаадаг боллоо

2016-06-27

Засгийн газрын дэмжлэгтэйгээр “Монголын оюутны холбоо, Зэвсэгт хүчний жанжин штаб болон Батлан хамгаалахын яамтай хамтран “Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.

Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагч нь заавал цэргийн алба хаасан байх шаардлагатай гэж заасан тул залуус суралцаж байх хугацаандаа цэргийн алба хаах шаардлагатай болсон. Цэргийн алба хаагаагүй оюутан дүйцүүлэх мөнгө төлдөг. Хэрэв оюутнууд зуны амралтаараа цэргийн алба хаавал цэргийн үүрэгтний үнэмлэх авч, төгсмөгцөө төрийн албанд орж ажиллах боломж  энэ хөтөлбөрийн хүрээнд нээгдсэн юм. Ингэснээр залуус суралцаж байх хугацаандаа цаг алдалгүй цэргийн алба хааж, сургуулиа төгсөөд ажлын байран дээр гарах боломжтой болсон. Тус хөтөлбөр нь өргөн цар хүрээг хамарч жил ирэх бүр “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутнуудын тоо нэмэгдэж байна.

Мөн оюутан цэргүүд гадаадын цэргийн их сургуульд суралцаж байна. Цэргийн албан хаагчдыг улс орны бүтээн байгуулалтад оролцуулж, хугацаат цэргийн албан хаагчдад алба хаах хугацаанд нь мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан иргэний мэргэжил давхар эзэмшүүлж байна. Архангай, Говь-Алтай аймгуудад барилгын инженерийн цэргийн тусгай салбар байгуулахаар төлөвлөөд байна. Цаашдаа цэргүүдийн эрх зүй, нийгмийн баталгааг сайжруулж, “Цалинтай цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%