Монгол Улсын иргэн бүр “ЭрдэнэсТавантолгой” ХК-ийн 1072 ширхэгхувьцаа эзэмшиж байгаа. 18-аас дээш насны иргэд хувьцааныхаа 30 хувийг борлуулах эрх энэ сарын 13-наас нээгдсэн. Хувьцааныхаа 30 хувийг худалдах эрхтэй 1 сая 650 мянган иргэн бий.

Тэдний 1 сая 200 мянга нь хувьцааныхаа 30 хувийг худалдах хүсэлтийг арилжааны банкинд гаргажээ. Энэ сарын 13-нд хүсэлтээ гаргасан иргэдийн эхний ээлжийн 100 мянган төгрөг өнгөрсөн даваа гаригаас орж эхэлсэн. 14-ний өдөр бүртгүүлсэн иргэдийнх мягмар гаригт гэх мэтээр бүртгүүлснээс 7 хоногийн зайтай орж байгаа.

Өнөөдрийн байдлаар 960 мянган иргэн хувьцааныхаа эхний мөнгийг авчээ. Энэ бол “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааамьгүй, эргэлтэд орох боломжгүй гэдэг зарим улстөрийн намын мэдээлэл үндэслэлгүй болохыг харуулж байгаа юм.