Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Иргэний үнэмлэхгүй ч саналаа өгч болно

2016-06-24

Иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон хугацаа нь дууссан иргэд өнгөрсөн 7 хоногт багтаж иргэний үнэмлэхээ захиалбал сонгуулиас өмнө хэвлэгдэнэ хэмээн Улсын бүртгэл статистикийн газраас мэдээлсэн. Гэхдээ та энэ хугацаанд иргэний үнэмлэхээ захиалж амжаагүй байсан ч сонгуулийн өдөр саналаа өгөх боломжтой юм байна.



Санал авах байранд хүргүүлсэн бөгөөд иргэн хуруугаа уншуулаад сонгогчдын нэрийн жагсаалтад байвал саналаа өгөх боломжтой.

Тодруулбал, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр санал авах байранд хүргүүлсэн бөгөөд иргэн хуруугаа уншуулаад сонгогчдын нэрийн жагсаалтад байвал саналаа өгөх боломжтой гэдгийг Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын дарга Д.Энхцэцэг хэллээ. Мөн иргэний цахим үнэмлэхээ хаяж гээгдүүлээд санал авах өдрөөс өмнө дахин авах боломжгүйд хүрвэл цахим машинаас авсан лавлагаагаар саналгаа өгч болох юм байна.

Харин шилжилт хөдөлгөөн хийсэн иргэн заавал иргэний цахим үнэмлэхтэй байж саналаа өгнө. Учир нь сонгогчдын нэрийн жагсаалтын программ хаасны дараа шилжил хөдөлгөөн хийсэн аж.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%