Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нийгмийн даатгалын үр шимийг гэр бүлийнх нь хүртэнэ

2016-06-20

УИХ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталсан. Тус хууль 2017 оноос эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд 15-аас дээш жил хамтдаа амьдарсан гэр бүлийн гишүүд хуульд хамрагдах боломжтой юм. Хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нд УИХ-д өргөн мэдүүлэн, батлуулсан. Эл хуулийн зорилго нь гэр бүлийн ахмадын нэг нь нас нөгцвөл тэтгэврийнх нь тодорхой хувийг олгох юм. Тэтгэврийн хэдэн хувийг олгох вэ гэдгийг тухайн үеийн Засгийн газар тогтоох бөгөөд хамгийн доод тал нь 20 хувь байна гэж хуульд заасан. Ингэснээр ахмад настнуудын амьжиргааг дэмжихээс гадна гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн даатгалын багц хууль шинэчлэгдэн, боловсронгуй боллоо. Цаашид бид ганц бие ахмад настны нийгмийн хамгааллыг баталгаажуулж, Хамтын тэтгэврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангана. Нийт ахмад настны 40 шахам хувь нь бэлэвсэн буюу ганц бие байна. Иймд хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлж, ахмад настнаа дэмжинэ. Өнөөдрийн байдлаар 412 мянган иргэн тэтгэвэр авдгаас 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагддаг. Үүнээс 76 мянган иргэн хамтын тэтгэвэрт хамрагдана гэсэн урьдчилсан тооцоо байгаа юм.  Тус хууль батлагдснаар өндөр насны тэтгэвэр авч байгаа иргэдэд нийгмийн том баталгаа боллоо.
Хамтын тэтгэврийн хууль хэрэгжсэнээр насаараа нийгмийн даатгал төлж байгаад нас барсан иргэний  тэтгэврийг үргэлжлээд гэр бүл нь авч явна гэдэг заалт нь олон хүнд таалагдсан. Гэхдээ 10 ба түүнээс дээш амьдарч, улсад 20 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн гэр бүлд энэ хууль үйлчлэхээр заасан

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%