Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баян-өндөр сумын Булган 3-р багийн танилцуулга

2016-06-07

       Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын Булган 3 дугаар баг нь тус сумын төвийн баг юм. Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу 1992 онд Булган 3 дугаар баг нэртэйгээр төрийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ үеэс Багийн засаг даргаар Ө.Мөнхбат, А.Саруулцэцэг, Тогоосүрэн, Д.Батцоодол, Х.Энхсайхан нар сонгогдон ажиллаж байсан.

             Багийн нутаг дэвсгэр дээр Засаг Даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын дунд сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Цагдаагийн хэсэг, Хаан банк, Төрийн банк, гэсэн албан байгууллага аж ахуй нэгж ажиллаж байна. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 29 дэлгүүр, 4 ШТС, тогтмол үйл ажиллагаагаа явуулж байна. 

Булган баг нь нийт 162 өрх, 532 хүн амтай, 8857 толгой малтай. Багийн нийт иргэдийн дийлэнх нь хөдөлмөрчид төрийн албан хаагчид байдаг. Малчин 12, мал бүхий 72 өрхтэй.

             Тус багт Монгол улсын хөдөлмөрийн баатар Д.Самдан, Монгол улсын аварга малчин Ч.Дагва, Аймгийн алдарт уяач Ц.Пүрвээ, М.Пүрэвсүрэн, Ц.Сангидорж, Н.Эрдэнэ-Очир төрсөн дүү Н.Батнасан, Сумын алдарт учач М.Жаргалсайхан, Ж.Самбуу, Шатрын спортын 2 дугаар зэрэгтэй Д.Төмөрсүх, Э.Баттөр, 3 дугаар зэрэгтэй Т.Түмэнхүү нарын зэрэг алдар цуутнуудтай баг юм.

                       2013 оноос Багийн иргэдийн нийтийн хурлын даргаар Х.Энхсайхан, Багийн засаг даргаар Э.Баттөр нар ажиллаж байна. Тус багаас иргэдийн хурлын төлөөлөгчөөр Т.Уртнасан, М.Жаргалсайхан, Л.Бямбадорж, нар сонгогдсон.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%