Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

“Тавантолгойн 1072 хувьцаагаа зарж болно” гэж иргэдийг төөрөгдүүлсэн компанид эрүүгийн хэрэг үүсгэв

2016-04-27

“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг хувийн компани 850 мянган төгрөгөөр худалдаж авч байна” гэсэн цуурхал өнгөрсөн хоногуудад асуудал дагуулав. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монгол-Тайваний төвийн ойр орчмоор энэ сарын 12-ны өдрөөс хойш “Эрдэнэс Тавантолгой' ХК-ийн хувьцааг зарж борлуулж байна” гэх мэдээллийн дагуу иргэд олноор цугларч, хонон өнжин оочер дараалал үүсгэснийг  Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчид Санхүүгийн зохицуулах хороотой хамтран ухуулга сурталчилгаа хийсний ачаар тарааж  чадсан байна. Дээрх мэдээлэл худлаа байсан бөгөөд Засгийн газраас одоо хүртэл хувьцаагаа зарж борлуулах, арилжаанд оруулах эрхийг нээгээгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл иргэд өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа өмч буюу Тавантолгойн 1072 ширхэг хувьцаагаа худалдан борлуулах, аливаа хэлбэрээр захиран зарцуулах эрх үүсээгүй байгаа гэсэн үг юм. 

Тус төвийн орчимд олон хоногоор байгаа иргэдээс юу болоод байгааг тодруулахад “Бид энэ төвд байрлах “Стандарт инвестмент ҮЦК” ХХК-нд бүртгүүлж, хувьцаагаа зарж борлуулах эрхтэй болсон. Энэ байгууллагын бүртгэлийн алба хаагчид хэлэхдээ “Та нарын хувьцааг манай гаднаас хүмүүс худалдаж авч байгаа. Тэдэнд зарж борлуулж болно” гэж зөвлөгөө өгсөний үндсэн дээр энд 7-10 гаруй хонож байна. Яг худалдаж авч байгаа зүйл мэдэгдээгүй боловч ам дамжсан шуум яриа байсаар өдийг хүрлээ” хэмээв. Энэ цаг үед хувьцаагаа худалдаж, хэдэн төгрөгтэй болохыг хүссэн иргэд ч хаана хандахаа мэдэхгүй хэсэг шуугижээ.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс иргэдийг хууран мэхэлж, “Манай компанид бүртгүүлж, үнэт цаасны данс нээлгээд та хувьцаагаа зарж борлуулах эрхтэй болно. Улмаар манай гадна хувьцаа худалдан авч байгаа хүмүүст зарах боломжтой” гэх мэт худал мэдээллийг иргэдэд өгсөн гэх “Стандарт инвестмент ҮЦК” ХХК-д Эрүүгийн хуулийн 161.2-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Тус компани зохих зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж, их хэмжээний орлого олсон байна. Тодруулбал “Стандарт инвестмент ҮЦК” ХХК нь “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаапах төв” НҮТББ-ын гүйцэтгэх захирал иргэн А-тай хамтран ажиллах гэрээ байгуулан, үнэт цаасны данс нээх салбар төлөөлөгчийн газар байгуулах зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос хууль журмын дагуу авалгүйгээр, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%