Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баримтыг шалгаж дуустал 400 саяын азтанаар зарлах боломжгүй гэв

2016-04-27

niigemНӨАТ-ын сугалааны тохирол явагдсаар байгаа билээ. Зарим хэвлэлүүдээр 400 саяын азтан тодорсон хэмээн фэйсбүүк дэх "Mommy central" группт бичсэн талаар мэдээлэл яваад эхэлсэн билээ. Энэ талаар албаны хүнээс тодруулахад "Бид баримтыг хурааж аваад шалгаж байгаа учир. Гадуур явж байгаа баримтын зургийг хэлж мэдэхгүй байна" гэсэн юм. 

Түүнчлэн 400 сая төгрөг хожсон байж болзошгүй хэмээн Говь-Алтай аймгийн харъяат, иргэн А сугалааны баримтаа шалгуулахаар нийслэлд иржээ. Албаны хүний хэлснээр "Манайд 400 сая хожлоо гэж нэг иргэн хандсан. Тиймээс баримтыг нь одоогийн байдлаар шалгаж байна.Уг иргэний талаарх мэдээллийг бид баримт нь баталгаажих хүртэл нууцлах болно" гэсэн юм. Иргэн А нь Говь-Алтай аймгийн уугуул иргэн бөгөөд мөнгөн шагнал хожсон гэдгээ мэдээд Улаанбаатар хотыг зорьсон байна. Түүний сугалааны зарим зүйл таарч байгаа ч зөрүүтэй зүйл байгаа учир баримтыг шалгаж дуусаад баталгаажих хүртэл 400 саяын азтан гэж зарлах боломжгүй гэдгийг албаныхан мөн онцолж байлаа. 

Т.БАТСҮРЭН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%