Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дэлхий дээр зөвхөн Монголын говьд тааралддаг ховор амьтны нэг нь говийн баавгай буюу мазаалай

2016-03-29

Дэлхий дээр зөвхөн Монголын говьд тааралддаг ховор амьтны нэг нь говийн баавгай буюу мазаалай юм. Мазаалай баавгай (Ursus arctos isabellinus) нь маш цөөхөн буюу 22-31 тоо толгойтой байгаа бөгөөд Монгол улсын баруун өмнөд хэсгийн Говийн Их Дархан Цаазат Газар (ГИДЦГ)-ын" А” хэсэгт гурван гол баянбүрдийг бараадан нутагладаг.

Мазаалай нь говь цөлийн амьдралд зохицсон шалмаг түргэн хөдөлгөөнтэй, мохоо бахим хумстай, ойн хүрэн баавгайг бодвол биеэр жижиг, цайвардуу буурал үстэй, жижигхэн нүдтэй.. Мазаалай Алтайн өвөр говийн уулсын бэл, сайраар ургадаг бажууны үндсийг ухаж идэхээс гадна зээргэнэ, хармаг жимс, мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьж зэргээр хооллоно. Түүнд хоол тэжээлээс илүү шаардагддаг зүйл бол ус юм. Иймээс голдуу задгай ус, булаг шанд бараадаж амьдарна

Тэрбээр Монголын “Улаан ном”-ын нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн амьтан. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг. Эвш нь жил өнжин, гол төлөв ихэр аламцаг төрүүлнэ. Шармаахай зун хүрэн бор, өвөл, хаварт бор саарал зүстэй болдог. Түүний хүзүү, хөл нь их биеэсээ бараавтар өнгөтэй байдаг. Хэнхдэг болон хүзүүнийхээ угт цайвар толботой. Арваннэгдүгээр сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүхэн хэвтэр засаж ичдэг амьтан. Ичээндээ төдийлэн бөх унтахгүй, тарга тэвээрэг аваагүй үедээ ичээнээс гарч хоол хайн тэнэж явдаг. Эмэгчин нь ичээнд байх үедээ 1-2 бамбарууш төрүүлдэг. Эмэгчин мазаалай бамбаруушаа алсын аян хийж чаддаг болтол дагуулж явна. Сэгс цагаан Богдоос 1969 онд барьсан эмэгчин бамбарууш муурын чинээ биетэй 4,5 кг жинтэй байв Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, урт нь 150, өндөр нь 80-92 см байдаг. Олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж богд, Тост, Нэмэх уул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн баянбүрд, Идрэнгийн нуруу, Цагаан богд ба Сэгс цагаан богд гэж тогтоосон.Идэш тэжээлийн хувьд уул нь бол махчин амьтан. Гэвч одоо малчдад бэлчээр нутгаа булаалгаж цөл рүү шахагдсан учраас идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээр  болгож байгаа .

Мазаалай маш эмзэг амьтан.  Айлгаж цочоож болохгүй. Энэ амьтныг  байгалийнх нь нөхцөлд аясаар нь байлгахаас өөр аргагүй.  Тодорхой нэг газарт нутагшуулан  өсгөн үржүүлэх боломж ч хомс. Мазаалай  Алтайн өргөн уудам нутаг Сэгсцагаан богд, үүнийг тойрсон баянбүрдүүдэд тархан нутагшдаг.  Адаглаад л тэндхийн заг, шагшуургыг огтлохгүй, булаг шандыг  ариун байлгах нь энэ амьтны амьдрах орчныг бүрдүүлэх гол хөшүүргэг болно.

Ийм учраас дэлхийд ганц энэ ховор амьтнаа хайрлан хамгаалах, өсгөж үржүүлэх тал дээр монголчууд бид л хамтран тэмцэж байж амжилтанд хүрнэ. Мазаалайгаа хайрлан хамгаалцгаая.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%