Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Иргэд Нийгмийн даатгалаа нөхөн төлж болно

2016-02-25

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан энэ оны гуравдугаар сарын 31-нийг дуустал нийгмийн даатгалын байгууллагад тайлагнаагүй цалин хөлсөө шинээр болон шинэчлэн тайлагнаж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх боломжтой боллоо. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатайгаар бууруулсан бол олгосон цалин хөлсийг үнэн зөвөөр тайлагнах боломж ч бүрдэж байгаа аж. Мөн Гааль хилээр бараа, эд зүйлс, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхдээ огт мэдүүлээгүй эсвэл тоо хэмжээ, гаалийн үнэ, нэр төрөл, гаалийн бүрдүүлэлтийн горим, ангиллын кодыг гаалийн байгууллагад худал мэдүүлсэн бол зөрчлөө залруулж болох юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%