Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Илтгэх хуудас

2015-10-27

    Баян-Өндөр суманд газар хөдлөлтийн серен дохиог 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өглөөний 07:10 цагт аймгийн холбоо зарлан мэдээллийн албанаас өгсөн үүргийн дагуу урьдчилан тусгайлан бэлдсэн чанга яригчаар өглөө. Серен дохио дуугарснаас хойш 25 минутад амжин Баян-Өндөр сумын төв Булган гуравдугаар багын суурин иргэд, төрийн албан хаагчид нийлсэн 256 хүн сумын аюулгүйн тойрог болох  44048’6’’ N 98039’24’’ E солбицолийн цэг Засаг даргын Тамгын газрын өмнөх задгай талбайд цугларлаа.

            Иргэдийг цуглахад өмнө нь тусгайлан бэлдсэн тэмдэглээ дарцаг бүхий газарт шуурхай штабын бүрэлдэхүүн хүлээн авлаа. Хамгийн эхний хүн дохио дуугарснаас хойш 2 минутын дотор Х.Лхагвасүрэн ирлээ. 

            Баян-Өндөр сум нийт 717 өрх, 2529 хүн амтайгаас энэ удаагийн цугларалтанд 256 хүн буюу нийт хүн амын 10.1% нь хамрагдлаа. Цугларсан 256 хүнээс ахмад настан-3, хөгжлийн бэрхшээлтэй иргэн-2, хүүхэд 48 /үүнээс эрэгтэй 25, эмэгтэй-23/, малчин өрхийн 13, бусад иргэд-68, мэргэжлийн ангийн 127 хүн байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%