Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аялал зохион байгуулав.

2015-07-09

Баян-өндөр сумын Залуучуудын холбооноос "Байгальд ээлтэй залуус" явган аялалд 1980-1998 оны залуус анги хамт олон, оноороо нэгдэн нэг өдрийг хөгжилдөн өнгөрүүллээ. Аялал маршрутын дагуу явагдаж эхний өртөө хатуу бөмбөг нэртэйгээр хөгжөөнт тоглоомын өртөө, дараагийн өртөө уулын оргил булаацалдах, эрдэсийн эрэлд өртөө, 3 дахь өртөө Байгаль дэлхийгээ хайрлах өртөө, 4 дэх өртөө Буудаллах өртөө байлаа. Залуучуудын холбооны дарга Д.Цэцэгжаргал Холбооны ажлаа тайлагнаж мэдээлэл хийлээ. Мөн Залуусын сэтгэлгээнд зориулсан  "Амжилттай амьдрахдаа өөртөө битгий саад бол- эерэг сэтгэлгээ" сургалтыг залуучуудын холбооны нарийн бичгийн дарга Э.Болормаа явууллаа. Аялал хөгжөөнт гар бөмбөгийн тэмцээнээр өндөрлөж, зам зууртаа орчныхоо хогийг түүж байгаль дэлхийгээ баярлуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%