Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?" уралдаан

2015-03-16

Говийн их дархан цаазат газрын захиргаанаас зохион явуулсан "ГОВИЙН ИХ ДАРХАН ЦААЗАТ ГАЗРЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?" уралдаанд Баян-Өндөр сумын ЕБС-ийн сурагчид гар зураг, баримал, шүлгийн 3 төрөлд бүтээлээ явуулснаас 6б ангийн сурагч Батсүхийн Сувд-Эрдэнийн "Хавтгай уйлж байна" шүлэг тэргүүн байр, 6б ангийн сурагч Хүрэлбаатарын Пүрэвсүрэнгийн "Дархан газар" баримал 3 дугаар байр, 6б ангийн сурагч Аварзэдийн Отгонзулын гар зураг шилдэг 10 бүтээлд тус тус шалгарсан байна.

ХАВТГАЙ УЙЛЖ БАЙНА
Говийн хавтгай уйлж байна
Гарсан нулимсны учир ийм байна
Буутай анчид тарганыг нь алах гэж шунах
Бөлтгөр ботгыг нь чоно идэх гэж өнгөлзөх
Бэлчээр нутаг нь элсээр хучигдан цөлжигдөх
Бүх л сүргийн тоо нь жилээс жилд цөөрөх
Монгол хавтгай уйлж байна
Мэгшин гарах нулимсны учир ийм байна
Атар газартаа дураараа бэлчиж
Амар амгалан амьдардаг байсан
Алтны төлөөх нинжа нар харин
Ариун бэлчээрийг нь төнхөж орхилоо.
Хөөрхий хавтгай уйлж байна
Халуун нулимсны гарсан учир ийм байна
Улаан номонд тодоор бүртгэж
Улсын хуулиар хамгаалсан ч гэлээ
Уудам говийн минь хавтгайн сүрэг
Улирах жилүүдэд цөөрсөөр байна.
Хавтгай уйлж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%