Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баян-Өндөр сум төвийн эрчим хүчинд холбогдлоо

2014-11-06

аянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст, Баянцагаан сумд Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх нэгдсэн сүлжээнд холбогдож, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй боллоо. Баянлиг сумын “Баянлиг” дэд станцын өргөтгөл, Баянлигээс Шинэжинст сумын хооронд 127 км 35кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 35/15кВ-ын 630кВ чадалтай “Шинэжинст” дэд станцын барилга угсартын ажлыг Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төвийн захиалгаар “Виваланд” ХХК гүйцэтгэсэн бол Баянцагаан, Баян-Өндөр сумын дэд станцын ажлыг “Энергостар” ХХК гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөв.

Дээрх үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, ЭХЯны БХЗГ-ын дарга Ц.Баярбаатар, “Эрдэнэтбулганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨК-ны гүйцэтгэх захирал Ч.Баттуяа, Төрийн өмчийн хорооны орлогч дарга Ж.Төмөрбаатар, аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан болон орон нутгийн удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд оролцсон аж.  Тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар тасралтгүй хөөцөлдсөний үр дүнд, улсын төсвийн 4,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий уг ажлыг Эрчим хүчний яам, УИХ-ын дарга З.Энхболд үүрэг өгч, Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨК-ны Эрдэнэт, Булган, Хархорин, Өвөрхангай салбарын 40 гаруй ажилчдыг найман техник хэрэгсэлтэй гаргаж, 130 км шугамын ажлыг гэрээт хугацаанд нь хүлээлгэн өгчээ. Улаанбаатар хотоос 900 гаруй км-т алслагдсан говийн бүсийн гурван сум 24 цагийн цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болсоноор орон нутгийн онцлогт тулгуурласан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих, ажлын байр нэмэгдэх, ард иргэдийн амжиргааны түвшин дээшлэх зэрэг олон боломжууд бий болж буйг сумын удирдлагууд энэ үеэр онцолж байв.

- See more at: http://www.khunnu.mn/index.php?view=content&type=item&val=3271#sthash.jxFcX81C.dpuf

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%