Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Говийн гурван сум төвийн эрчим хүчинд холбогдоогүй байсаар байна

2014-09-23

Баянхонгор аймгийн Баацагаан, Шинэжинст, Баян-Өндөр гэсэн гурван сум нар салхи хосолсон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс тодорхой цагт эрчим хүчээр хангагдаж байгаа билээ.

Эдгээр сумдыг тогтмол цахилгаанаар хангахаар нэгдсэн цахилгаан дамжуулах шугам сүлжээтэй холбох ажлыг эхлүүлээд багагүй хугацааг үдэж байна.

Холболтын ажлыг Ойгон нуур компани тендерт ялан авсан хэдий ч товлосон хугацаандаа ажлаа дуусгаагүй байна.

Өнгөрсөн намар Ерөнхий сайдыг ажил байдалтай нь танилцахаар очих үед өнгөрсөн оны 12 дугаар сарын 15 гэхэд хүлээлгэж өгнө гэж байсан ч товлосон хугацаандаа хүлээлгэж өгөөгүй юм.

Мөн 2014 оны 05 сард Эрчим хүчний сайд М.Сономпил орон нутаг дахь томилолтынхоо хүрээнд Баянхонгор аймагт ажиллах үеэр Төрөөс зарласан тендерт оролцож шалгарсан ч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас Баянхонгор аймгийн гурван сум өнөөдөр төвийн эрчим хүчинд холбогдож чадахгүй байна. Ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулснаас хойш хоёр жил өнгөрсөн ч өнөөг хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаа "Ойгон нуур" компаниас ЭХЯ гэрээгээ цуцлаж, үлдсэн ажлыг нь төрийн өмчит компаниар гүйцэтгүүлэхээр болсон тухай Эрчим хүчний сайд аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан болон аймгийн удирдлагуудтай уулзах үеэрээ албан ёсоор мэдэгдсэн ч одоог хүртэл эдгээр 3 сум харанхуй хэвээрээ байсаар байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%