Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баян-Өндөр сумын багийн Иргэдийн нийтийн хурлын дарга нар сургалтанд оролцож, туршлага судлалаа.

2014-09-22

УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслөөс зарласан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангахад дэмжлэг үзүүлэх тэтгэлгийн хүрээнд зохион байгуулагдаж буй багийн иргэдийн нийтийн хуралд багийн иргэдийн нийтийн хурлын дарга Ж.Шатарбал, Х.Энхсайхан, З.Дэлгэрсайхан, Р.Лодойдамба нар оролцлоо.
Мөн багийн иргэдийн нийтийн хурлын дарга нарт зориулсан сургалтаар Хуралдаан нь батлагдсан дэгтэй байх, Хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд хэлэлцэх асуудлаа урьдчилж бэлтгэх, зарыг эрт хүргэх, тухайн хуралдаанд оролцох өрхийн жагсаалт гаргах зэрэг асуудлаар мэдээлэл авч, туршлага судалсан аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%