Сумд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газруудад 2019.01.01-ний өдрөөс эхлэн гялгар уут худалдах, хэрэглэхийг хориглосон захирамжийг танилцуулж байна.
Иймд иргэд та бүхэн Хоггүй Баян-Өндөрийн төлөө олон дахин хэрэглэх даавуун уут, тороо бэлдэж хэрэглэж хэвшинэ үү
Хоггүй Баян-Өндөрийн төлөө хамтдаа?
Шалтгаан: Сумын хог хаягдлын 60-70 орчим хувийг шатаж болох хог хаягдал эзэлж байна. Эдгээр шатаж болох хог хаягдлын дийлэнх хувийг хуванцар сав, гялгар уут бүрдүүлж байна. Хуванцар сав байгальд 200-500 жил амьдрах чадвартай, гялгар уут байгальд 150-1000 орчим жил амьдрах чадвартай болохыг эрдэмтэд нотолсон байна. Өөрөөр хэлбэл 200-1000 жил хог болон бидэнд, бидний үр хүүхэд, ач, зээ нарт хор хөнөөлөө үзүүлэх юм байна.
Иймд хоггүй эрүүл орчинд амьдрахын төлөө
Үр хүүхэд ирээдүй хойч үедээ байгаль дэлхийгээ хоггүй эрүүл цэвэр үлдээхийн төлөө өнөөдрөөс эхлэн хуванцар сав, гялгар ууттай нэгдэн тэмцэхийг уриалж байна.
