Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баян-Өндөр сум Амарбуянтын хийд

2014-09-12

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт N44037.745’ E98042.214’ GPS солбицолд Шинэжинст сумаас баруун тийш 47км орчим зайд Амарбуянтын хийд оршино. Хуучин Юмбэйсийн хошууны Амарбуянтын хийд нь 250 гаруй жилийн түүхтэй. Тус хийдийг Манжийн Тэнгэрт тэтгэсэн хааны 15-р он буюу 1750 оны модон морин жил Агваансодном гэдэг лам анх хүрээг үүсгэн, Цогчин дуган байгуулжээ. Энэ хийд Монгол орны баруун өмнөд хязгаарын хамгийн том хийд бөгөөд 1000 гаруй ламтай, 8 дацан, 41 дугантай, эргэн тойрондоо монгол бичгийн сургууль, жасаа, тамгийн газар, хятадын худалдааны 15 пүүс, оросын худалдааны 3 сантай, 10000 гаруй хүн амтай тухайн цаг үедээ Монголд 3-рт орохуйц томоохон суурин байв. 1904 онд 13-р Далай лам Лхасаас Өргөө орох замдаа Амарбуянт хийдэд 10 өдөр тухлан саатаж байсан мэдээ байдаг. Далай лам энд байх хугацаандаа лам нарт хичээл зааж байсан бөгөөд Бор хайрхан уулын өвөрт шинэ цогчин дугана барихыг зөвлөж, хийд барих газрыг зааж шав тавьсан байна. Уг шавын чулуу нь одоо хийдэд бий.  Хийдээс холгүй Шар хулсны баянбүрдэд Далай ламын овоо гэж нэгэн овоо бий бөгөөд овоогд нутгийн олон, хол ойроос ирсэн зочин гийчид мөргөж сүсэглэдэг. Өөр нэг сонирхолтой баримт дэлгэхэд нэрт зураач Николай Рерих 1927 оны 4-р сард эхнэр Еленагийн хамт энд ирж байсан байдаг. 2001 оны өвөл МУ-ын ерөнхийлөгч асан Н.Багабанди хийдэд зочилж, Энэтхэгийн Будгаяд бүтээлгэсэн Дарь-Эхийг залсан. Амарбуянт хийд нь байгуулагдсан цагаасаа хойш олны хөлийн газар байсан бөгөөд Торгоны замтай ойр мөн Хөх Хот, Өрөмч, Ховд, Улиастай хотуудыг холбосон тэмээн жингийн замын гол зангилаа болж өгч байсан эл хотын хөгжилд томоохон түлхэц өгч байсан боловч 1920-иод оноос хойш Монгол улс урд хилуу хааснаас шалгаалж гол үүрэг роль нь багассан байдаг. Амарбуянт хийдийг 1937 оны хэлмэгдүүлэлтийн хар шуурга тойроогүй бөгөөд хийдийг их хэмжээгээр нураасан байдаг. Ийм ч учраас энэ хийдийн талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй бас мэдээлэл бага байдаг.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%