Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал Баян-Өндөр суманд ажиллалаа

2018-01-06

Аймгийн Засаг дарга Г.Батжаргал 2018 оны анхны албан томилолтоо Баян-Өндөр сумаас эхлүүллээ. Энэ нь түүний Засаг даргын албыг авснаас хойш тус суманд ажиллаж буй гурав дахь удаагийн томилолт юм.

Тэрээр Баян-Өндөр сумын иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалтынхаа эхэнд, "Өнгөрөгч 2017 он баянхонгорчууд та бидний хувьд өөрсдийгөө улс орондоо нотлон харуулсан онцлогтой жил байлаа. Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгуульд хонгор нутгийн хүү Халтмаагийн Баттулга сонгогдож та биднийг баярлууллаа.

Намайг ингээд ярихаар зарим хүмүүс гайхаж хардаг. Харин би тэдгээр хүмүүст хандаж сонгууль дууссаныг сануулж хэлдэг. Одоо та бидний дунд улс төржилт гэж байх ёсгүй. Улс, аймаг орон нутгийнхаа эрх ашгийн төлөө атгасан гар шиг нэгдэж ажиллах л чухал.

Мөн 2017 онд УИХ-ын ХХАААБ-ын Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Монгол Улсын сайд, ЗГ-ын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Г.Занданшатар нар сонгогдлоо.

Энэ хүмүүс бүгд баянхонгорынх. Би эдгээр төрийн түшээдтэйгээ хамтарч хонгор нутгийнхаа хөгжлийн төлөө хичээн ажиллаж байгаа шүү" гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Image may contain: 3 people, people sitting, table and indoor

Image may contain: 18 people, indoor

Image may contain: 18 people

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%