Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ц.Баяртсайхан Төв банкуудын холбооны ерөнхийлөгч нарын уулзалтад оролцов

2017-12-18

Энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэргүүтэй албаныхан Тайландын Бангкок хотноо болсон Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбооны ерөнхийлөгч нарын 53-р чуулга уулзалтад  оролцжээ.

Энэ удаагийн чуулга уулзалт “Тогтворгүй дэлхийд тогтвортой байдлыг хангах нь” ерөнхий сэдвийн хүрээнд геополитикийн эрсдэлүүд, санхүүгийн салбар дахь технологийн дэвшил болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад Төв банкны үүрэг, оролцоо зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.

Тус уулзалтад Зүүн Өмнөд Азийн Төв банкуудын холбооны гишүүн 20 орноос гадна гишүүнчлэлд орох гэж буй болон ажиглагч орны Төв банкны ерөнхийлөгч нар, олон улсын санхүүгийн байгууллагуудын хүндэт зочид, төлөөлөгчид оролцжээ.

Мөн үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОУВС-гийн тэргүүн дэд захирал Дэвид Липтонтой уулзаж, Монголын эдийн засгийн нөхцөл байдал, хэрэгжүүлж буй бодлого болон банкны салбарт өрнөж буй шинэчлэлийн явцын талаар санал солилцсон байна

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%