Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Дэлхийн банк хөдөө аж ахуйн салбарт шинэ төсөл хэрэгжүүлнэ

2017-12-15

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  Б.Батзориг  Дэлхийн Банкны ажлын хэсгийн ахлагч, Хөдөө аж ахуйн секторын бизнесийн ахлах мэргэжилтэн М. Ситарамачандра болон хувийн хэвшлийн ахлах мэргэжилтэн Д. Жигжидмаа нартай уулзлаа.  

Уулзалтаар Сайд Б.Батзориг Дэлхийн Банкны хөдөө аж ахуйн салбарын төлөөлөгчдөд талархал илэрхийлэн,  Дэлхийн Банкнаас шинээр хэрэгжүүлэх “Үр дүнд суурилсан хөтөлбөр” (P4R) -ийн хүрээнд ирэх жилүүдэд ХХААХҮ-ийн  салбарт хамтран ажиллах чиглэлээ тодорхойлсон юм. Махны экспорт, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ Дэлхийн Банктай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Б.Батзориг сайд илэрхийлжээ.

Дэлхийн банк ХХААХҮ-ийн салбарт хэрэгжүүлэх хөтөлбөрийн  хэрэгжилтэд онцгой анхаарч, үр дүнтэй төсөл хэрэгжүүлэхэд бэлэн гэсэн байна.

Дараа нь Дэлхийн банкны М.Ситарамачандра тэргүүтэй ажлын хэсэг ХХААХҮ-ийн яамны газрын дарга нарт тус банкнаас шинээр хэрэгжүүлэх “Үр дүнд суурилсан хөтөлбөр”-ийг танилцуулж,  цаашид нягт хамтран ажиллахаар тохиролцжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%