Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Гашуунсухайт, Ганцмодны боомтоор нүүрс нэвтрүүлэх хэмжээг бууруулсан нь салбарын компаниудад сөргөөр нөлөөлж байна

2017-12-16

2017 оны эхний 11 сард Монгол Улс 31.3 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 40 гаруй хувиар өссөн байна. Хэдий тийм боловч долоодугаар сараас эхлэн Гашуунсухайт, Ганцмодны боомтоор нүүрс нэвтрүүлэх хэмжээг бууруулсан нь салбарын компаниудад сөргөөр нөлөөлж байна. Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”-ийн хувьцааны ханш буурах хандлагатай байна. Наймдугаар сард сүүлийн нэг жил хүрэхгүй хугацааны хамгийн өндөр түвшинд буюу 0.33 хонгконг долларт хүрч байсан бол түүнээс хойш буурсаар одоо 0.19 хонгконг доллар болжээ. Тавантолгойн уурхайн амнаас хийсэн нүүрсний ачилтыг нь зогсоосон шийдвэрийн дараа өнөөдөр хувьцааны ханш нь 1.53 хувиар буурч, 0.19 хонгконг доллар боллоо.

Хөшөөтийн уурхайд олборлолт хийж байгаа “Mongolia Energy Corporation”-ийн хувьцааны ханш жилийн өмнө 0.31 хонгконг доллар байсан бол одоо 0.19 хонгконг доллар болсон байна. Сүүлийн хоёр сарын хугацаанд хувьцааны ханшид нь түлхүү буурч байгаа аж.

Торонтогийн Хөрөнгийн биржид “Southgobi Resources”-ийн хувьцааны ханш өнгөрсөн хоёрдугаар сард 0.46 канад доллар болж байсан нь сүүлийн нэг жилийн доторх хамгийн өндөр ханш юм. Өнөөдөр тус компанийн хувьцаа 0.18 канад доллараар үнэлэгдэж байна. Тус компани Овооттолгойгооc олборлолт хийж байгаа юм.

Улаан Овоогийн ордод олборлолт хийж байгаа “Prophecy Development”-ийн хувьцааны ханш Торонтод өнгөрсөн нэгдүгээр сард 6.65 канад доллар байсан бол энэ долоо хоногт 4.26 канад доллараар үнэлэгдэж байна. Баруун Ноён уул ордоос олборлолт хийж байгаа “Terracom” компани Австралийн Хөрөнгийн биржид мөн буурч, 0.18 австрали доллар болжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%