Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Бүх өрхийн эмнэлгийг утлагын аппаратаар хангалаа

2017-12-16

"ТЭСО” корпорацийн “Лапша” брэнд “Одонтой ээжүүд”- ийн групптэй хамтарч  өнгөрсөн арваннэгдүгээр сард өрхийн эмнэлгүүдийг утлагын аппаратжуулах “Аз жаргалын холбоо” аяныг зохион байгуулсан.

Энэ аянд нэгдэхийг уриалж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж байсан билээ.

Өнөөдөр энэ аяныг санаачлагч хамт олон хийсэн ажлынхаа үр дүнг тайлагнаж бүх өрхийн эмнэлгүүдийн дарга, физик эмчилгээний эмч нарыг урин утлагын аппаратаа гардуулан өгч, утлага эмчилгээний талаар сургалт хийлээ.

Өрхийн эмнэлгүүдийн төлөөлөл болон ирж утлагын аппарат гардан авсан ажилтан албан хаагчид сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэхийн сацуу  “Ханиад томуу хүрсэн хүүхдээ утуулахын тулд хувийн эмнэлгийг биш өрхийн эмнэлгээ зорих боломжтой болсныг олон эцэг эхчүүдэд дамжуулж өгөөрэй” хэмээн хүсэж байсан юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%