Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Хятад улс Монголоос мах импортлохыг хоригложээ

2017-12-16

-МАНАЙ УЛС МАХНЫ ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ БОДЛОГО БАРЬЖ БАЙНА-

БНХАУ зөвхөн манай улсаас мах импортлон оруулахыг хориглосон шийдвэр гаргасан талаар эх сурвалж мэдээлэв. Энэхүү шийдвэрийг манай улсад тархаад буй малын гоц халдварт шүлхий, мялзан өвчинтэй холбоотойгоор гаргасан бололтой байна. Тус шийдвэрийн улмаас манай улсын махны худалдаа эрхлэгч нар махаа хилээр гаргаж чадахгүй хүндхэн байдалд хүрээд байгаа юм.

Монгол орны хувьд энэ жил уул уурхай гэхээсээ илүүтэйгээр малын махыг гадаад орнууд руу гаргах экспортлох ажлыг эрчимжүүлж, эдийн засгийн хүнд үеэ давах бодлого барьж эхэлсэн.Махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлж мах, сүүний анхдугаар аян өрнүүлээд байгаа. 2017 оны хоёрдугаар хагаст буюу мал бэлтгэлийн үеэр махны экспортын хэмжээг мах боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгжийн гадаад улс оронтой байгуулсан гэрээний дагуу урьдчилан тооцоход дунджаар 30 сая ам.доллар болохыг ч тооцоолон гаргаж ирсэн.

Дээрх тооцоог үндэслэн 2017 онд махны экспортыг урьдчилан тооцоход  нийт 15 000 тонн мах, махан бүтээгдэхүүнийг дунджаар 40 сая ам.доллараар экспортолж, махны экспортын орлого 100 орчим тэрбум төгрөгт хүрэх тооцоо гаргажээ.БНХАУ руу ямар учраас мах экспортлох боломжгүй байгаа талаар ХХААХҮЯ-наас  тодруулахад “Зөвхөн Хятад руу адууны махнаас бусад малын мах хилээр экспортлохыг хориглосон нь үнэн. Энэ шийдвэрийг өнгөрсөн жил манай улсад мялзан, шүлхий өвчин гарсантай холбогдуулан гаргасан. Одоогоор манай улсын мал эмнэлэг үржлийн газраас зөвшөөрөл хүссэн албан бичиг илгээсэн. Албан бичгийн хариу энэ долоо хоногт ирэх байсан хэдий ч одоогоор ирээгүй хариу алга. Хуулийн хугацаагаар хориглосон энэхүү шийдвэр зургаан сар хүчин төгөлдөр үйлчилдэг. Уг хугацаанаас өмнө махаа экспортлох хүсэлтээ яаравчлан шийдэхээр ажиллаж байна гэв.

ХХААХҮЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газрын дарга н.Ганхуяг хэлэхдээ “Манай улсад энэ намар БНХАУ-аас нийт 36 үйлдвэрт адистатчилал хийгээд явсан. Тэрхүү адистатчиллын хариуг Хятадын тал өгөх ёстой. Одоогоор ямар нэгэн шийдвэр ирээгүй байна. Манайхаас малын мах экспортоор авна гэдгээ БНХАУ-ын хөдөө аж ахуй хорио цээрийн газраас ирүүлэх ёстой.Одоогоор зөвхөн адууны мах зөвшөөрлийн дагуу гарч байгаа. Бусад малын мах гарахгүй байна. Нийтдээ 18 мянган тонн адууны мах Хятад, Орос хоёр улс руу гарсан байна. Энэхүү хориглох шийдвэр өнгөрсөн жилийн арван сараас эхэлсэн. Учир нь манай улсын баруун аймгуудад мялзан өвчин гараад бүрэн хориглосон байгаа. Энэ хориглох шийдвэр зөвхөн Хятад улсад үйлчилж байгаа. Харин Орос, Иран улс руу бүх малын мах гарч байгаа.

Бид энэхүү шийдвэртэй холбоотойгоор махны худалдаа эрхэлдэг томоохон захуудад нөхцөл байдал ямархуу байгаа талаар тодруулсан юм. Одоогийн байдлаар дотооддоо гол нийлүүлэгч болох махны худалдааны захуудад бүх төрлийн мах олдохгүй байгаа талаар худалдаачид онцлон хэлж байна. Харин худалдан авах мах олдсон хэдий ч их үнэтэй байгаа аж.

Учир нь хүйтний улирал эхэлж монголчууд махаа нөөцлөн, идэшний мах бэлтгэх үетэй давхацсан. Мөн орон нутгуудаар мал тооллого ид явагдаж байгаатай холбоотой малчид малаа зарахаар хот руу оруулж ирэх урсгал зогсонги байдалд оржээ.Жижиглэнгээр мах худалдаалдаг худалдаачид өглөө бүр зах дээр очиход махгүй байдаг тухай хэлж байгаа юм. Идэшний үед иргэд өөрсдөө хөдөөнөөс малчдаас махаа шууд бүтнээр нь худалдан авдаг гэв.

Ийнхүү махны хомсдол үүссэн нь эргээд махны үнийг хөөрөгджээ. Одоогоор худалдааны захуудад үхрийн мах 6000-6500 төгрөгөөр борлуулагдаж байна. Харин бөөний үнэ нь 4500-аас дээш ханштай байгаа аж.

БНХАУ руу зөвхөн адуу мах экспортын зөвшөөрөлтэйгөөр гарч байгаа учраас бусад малын махнаас хамгийн өндөр үнэтэй нь болжээ. Мөн худалдааны захуудаас хятад ченжүүдэд мах нийлүүлдэг худалдаачид өмнө нь адууны булчингийн мах авдаггүй байсан ч одоо 7000-7800 төгрөгөөр авч нийлүүлдэг болсон байна.

Сүүлийн үед Хятад руу адууны мах ихээр гарч байгаа учраас мах маш үнэтэй болсон. Гэхдээ монголд байгаа хятад иргэд үхрийн махыг хуучин шинэ гэлтгүй, үхрийн өвчүүний хормой, үхрийн хаа, гуя, ястай ясгүй ялгахгүй ихээр худалдан авч байгаа талаар олон худалдаачин бидэнд хэлсэн юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%