Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Тавантолгойн бүлэг ордоос нүүрс ачилтыг түр зогсоож, газрын тосны үйлдвэр барих асуудлаар уулзалт зохион байгуулав

2017-12-16

гөрөгч ажлын өдрүүдэд өрнөсөн эдийн засгийн хүрээний зарим үйл явдлыг дараахи байдлаар багцлан хүргэж байна.

-БНХАУ-ЫН ЗҮГЭЭС МОНГОЛООС МАХ ИМПОРТЛОХЫГ ХОРИГЛОЖЭЭ-

Монгол орны хэмжээнд өнгөрсөн зун гандуу байсантай холбогдуулан, малчид хатуу өвлийн өмнө малаа эдийн засгийн эргэлтэд оруулах өндөх сонирхолтой буй. Гэвч манай улсын махаа экспортлогч гол орон болох БНХАУ монгол  малын мах авах сонирхолгүй буйгаа илэрхийлсэн нь анхаарал татна. Тодруулбал, БНХАУ-д манай улсаас мах импортлохыг хориглосон шийдвэрийг гаргасан байна.

Уг нь махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор салбар яамнаас “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлж мах, сүүний анхдугаар аян өрнүүлж буй.  2017 оны хоёрдугаар хагаст буюу мал бэлтгэлийн үеэр махны экспортын хэмжээг мах боловсруулах үйлдвэр, аж ахуйн нэгжийн гадаад улс оронтой байгуулсан гэрээний дагуу урьдчилан тооцоход дунджаар 30 сая ам.доллар болохыг ч тооцоолон гаргаж ирсэн.Тус тооцоог үндэслэн 2017 онд махны экспортыг урьдчилан тооцоход  нийт 15 000 тонн мах, махан бүтээгдэхүүнийг дунджаар 40 сая ам.доллараар экспортолж, махны экспортын орлого 100 орчим тэрбум төгрөгт хүрэх тооцоо гаргасан байна.

БНХАУ руу ямар учраас мах экспортлох боломжгүй байгаа талаар ХХААХҮЯ-наас  тодруулахад “Зөвхөн Хятад руу адууны махнаас бусад малын мах хилээр экспортлохыг хориглосон нь үнэн. Энэ шийдвэрийг өнгөрсөн жил манай улсад мялзан, шүлхий өвчин гарсантай холбогдуулан гаргасан. Одоогоор манай улсын мал эмнэлэг үржлийн газраас зөвшөөрөл хүссэн албан бичиг илгээсэн. Албан бичгийн хариу энэ долоо хоногт ирэх байсан хэдий ч одоогоор ирээгүй хариу алга. Хуулийн хугацаагаар хориглосон энэхүү шийдвэр зургаан сар хүчин төгөлдөр үйлчилдэг. Уг хугацаанаас өмнө махаа экспортлох хүсэлтээ яаравчлан шийдэхээр ажиллаж байна” гэсэн тайлбар өгсөн юм.

-ТАВАНТОЛГОЙН БҮЛЭГ ОРДЫН НҮҮРС АЧИЛТЫГ ТҮР ЗОГСООЛОО-

Гашуун сухайтын авто зам дээр нүүрс тээвэрлэлтээс үүссэн 120 км урт дугаарлалтыг цэгцлэх үүднээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар  нүүрс ачилтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргааад байна. Засгийн газраас өнгөрсөн сард 320-р тогтоол батлаж, Гашуун сухайт боомтын урд оочер дарааллыг бууруулах түр зохицуулалт хийх шийдвэрт хүрсэн билээ. Тогтоолын дагуу  дотоодын компаниуд нүүрс тээвэрлэлтээ Цагаан хад хүртэл богино эргэлтэд 60 тонноор тээвэрлэж, цааш явахдаа 120 тонн болгон нэмэгдүүлэх замаар чиргүүл залгах арга хэмжээ авахаар болсон билээ.

Уг тогтоол 2018.03.01-ний өдөр хүртэл түр хугацаанд үйлчлэх юм. Энэ хугацаанд БНХАУ-тай нүүрсний экспортыг нэмэгдүүлэх асуудлаар манай улс хэлэлцээрийн ширээний ард суухаар ажиллаж байна. Харин өвлийн улиралд Засгийн газраас гаргасан 320-р тогтоолыг яаралтай хэрэгжүүлэх замаар ачааллыг сааруулах шаардлага үүсээд байгаа юм. Энэ дагуу Уг тогтоолыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан, газар дээр нь ажиллаж байна.

Тавантолгойн бүлэг ордоос нүүрс тээвэрлэлт хийх үйл ажиллагааг найман хоног орчим зогсоож, 120 км цувааг хил нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг холбогдох албаныхан тодотгож байна. Энэ хугацаанд ажлын хэсэг холбогдох бэлтгэлийг хангуулснаар Гашуун сухайтын дугаарлалт харьцангуй саармагжих боломжтой гэж үзэж байгаа юм.

- ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА-

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  газрын тосны үйлдвэр барих асуудлаар идэвхи, санаачлага гаргана ажиллана гэдгээ мэдэгдсэн. Дэлхийн зах дээл газрын тосны бүтээгдэхүүний үнэ ирэх жилүүдэд өсөн нэмэгдэх төлөвтэй  байгаа нь дотоодын хэрэглээнд ч нөлөөлөх билээ. Тиймээс ч манай улс газрын тосны нөөцтэй түшиц  газрууддаа түшиглэн, үйлдвэр барих зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Харин санхүүжилтийн тухайд БНЭУ-аас Монгол Улсын Засгийн газарт олгосон 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг уг үйлдвэр бариулахад зарцуулах шийдэлд хүрээд байгаа юм. Энэ дагуу Сайд Д.Сумъяабазар газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлын хүрээнд БНЭУ-аас хүрэлцэн ирсэн бие төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцын талаар санал солилцсон байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Экспорт-Импорт банкны ахлах менежер Надем Панжетан нь тус банкны үйл ажиллагааны талаар танилцуулга хийн, тус зээлийн шугам нь хэрхэн хэрэгжих болон санхүүжилтын хуваарийн талаар сургалт семинар явуулсан аж.Инженерс Индиа Лимитэд компанийн маркетинг хариуцсан гүйцэтгэх захирал У.Махешвари нь төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын явц, хэрэгжилтийг танилцуулав.

БНЭУ-ын төлөөлөгчид болон Монгол Улсаас тус төслийг хэрэгжүүлэгч "Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ТӨХХК-ийн хамтарсан ажлын хэсэг Дорноговь аймгийн Алтанширээ суманд очиж үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй газар дээр ажилласан сайн мэдээ байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%