Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Баян-Өндөр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын тамгын газар, Орчны бүсийн зөвлөлөөс уриалга гарган Идрэнгийн нуруунд ажиллалаа.

2017-12-14

Тус суманд энэ өвөл өнтэй сайхан байгаа боловч цас орохгүйн улмаас усны гачигдалд ороод байна. Баян-Өндөр сумын Идрэнгийн нуруунд Монголын улаан номонд орсон нэн ховордсон ан амьтан янгир, зээр, аргаль зэрэг амьтад усгүй ангаж, хатаж үхэх аюул тулгараад байгаа тул Баян-Өндөр сумын ЗДТГ-аас биотехникийн арга хэмжээ буюу мөс тавьж өгөх арга хэмжээ авч 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр мөс хагалж ачилцах, байгаль эх дэлхийгээ гэсэн сэтгэлтэй, сайн дурын хүмүүсийг хамтран ажиллахыг уриалан, сумын төвийн төсөвт албан байгууллагуудын эрчүүд 2 УАЗ фургон машин, 15 тоннын даацтай ачааны автомашинд мөсөө ачиж, Идрэнгийн нурууны ан амьтныг ундаалж, мөс тавьж өгөхөөр явлаа. Мөн сумын улаан загалмайн хорооноос энэ үйл ажиллагааны зардалд 200.000 төгрөг хандивлалаа. Сайн үйлс дэлгэртүгэй. 
No automatic alt text available.
Image may contain: outdoor and nature
Image may contain: one or more people, people standing, outdoor and nature
Image may contain: mountain, outdoor and nature
Image may contain: one or more people, people standing, child and outdoor
Image may contain: mountain, outdoor and nature
Image may contain: 2 people, outdoor

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%