Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

21 аймгийн удирдлагуудыг хамруулсан цахим хуралдаан болов

2017-12-14

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар өчигдөр Монгол Улсын 21 аймгийн удирдлагуудыг хамруулсан анхны цахим хуралдаан хийлээ.

Хуралдаанаар Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох тухай асуудлыг хэлэлцэв. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, тус Байнгын хороонд иргэдээс ашигт малтмал, уул уурхайн ашиглалт болон хайгуулийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас газрын эвдрэл үүсч, нөхөн сэргээлт хийгдээгүйн улмаас тоос шороо босч, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн, ундны усны хомсдол үүсч, Монгол Улсын Үндсэн хуулинд заагдсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл алдагдаж байгаа талаар дурдсан өргөдөл олноор ирж, хяналт шалгалт хийлгэх, буруутай этгээдэд хариуцлага тооцуулах, учирсан гэм хорыг арилгуулах, Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх, уул уурхай, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цөөрүүлэх, бэлчээр нутгийг хамгаалах, байгаль орчныг нөхөн сэргээх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, эрх зүйн орчныг сайжруулах зэрэг хүсэлтүүдийг гаргасан. Дээрх иргэдийн өргөдлийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, Г.Мөнхцэцэг нарт хуваарилан ашигт малтмал уул уурхайн ашиглалтын улмаас эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах асуудлыг судалж Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд хэлэлцүүлэн Байнгын хорооны 05 дугаар тогтоол гарч 10 үүрэг бүхий чиглэлийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн болно гэлээ.  Ингээд Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Тогтоолын биелэлт ирүүлэх тухай” 7/10365 тооот албан бичгийг бүх аймаг, холбогдох байгууллагуудад хүргүүлсний дагуу өнөөдөр 21 аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Тамгын газрын удирдлагууд цахим хуралдаанд оролцож тус Байнгын хорооны 05 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%