Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Я.Санжмятав: Хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд 100 сая төгрөгтэй тэнцэх нөхөн олговор олгохоор тооцоолсон

2017-12-11

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан энэ хуулийн төслийн гол агуулгыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэжээ. Энэ хуралд хэлмэгдэгсдийн ар гэрийнхний үгийг сонсож ярилцсан байна.

УИХ-ын гишүүн Я. Санжмятав, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарын 2017 оны нэгдүгээр сард санаачлан өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг АН-ын бүлэг дэмжиж байгаагаа өнөөдөр мэдээлэв.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, 1937 оны коммунист хэлмэгдүүлэлт болсны 80 жилийн ой тохиож байна. Хэлмэгдэгсдийн ар гэрийнхнээс АН-д захидал илгээсэн. 1937 онд хэлмэгдэгсдийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай шийдвэр гарснаас хойш нөхөн олговрыг хэрхэн олгох тухай асуудлууд, үр хүүхдүүдийнх нь гаргаж байгаа саналуудыг хуулийн өөрчлөлтөд хэрхэн тусгах зэрэг асуудал анхаарал татаж байна.Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд Монгол улс, монголчууд ямар хохирол амссаныг бид хэзээ ч мартаж болохгүй. 1937 оны хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн үр хүүхдүүдийн 87 хувь нь ядуу амьдарч байсан, эсэргүүний хүүхэд гэж үр хүүхдийг нь сургуульд авдаггүй байсан тухай яригдаж байна. Хэлмэгдүүлэлтийн үеэр Монгол орны насанд хүрсэн нийт эрчүүдийн 20 хувь нь хэлмэгдэж, 15 хувь нь шууд буудан хороогдсон. Энэ бол дэлхийн хаана ч байгаагүй алан хядалт байсан. Хэлмэгдүүлэлтийн шарх өнөөдөр ч эдгээгүй байна. УИХ-ын гишүүн Я.Санжмятав санаачилсан энэ хуулийг МАН-ын бүлэг дэмжих байх гэж найдаж байна. Ар гэрийнхэн нь нэг сая төгрөг бол хэлмэгдүүлснээ хүлээн зөвшөөрснөөс биш, хохирсны нөхөн олговор биш гэж хэлж байгааг төр засаг анхааралдаа авч, УИХ нухацтай хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна.


УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Энэ хууль 1998 оны нэгдүгээр сард гарсан. 1922-1990 онд 36 мянга орчим хүн улс төрийн хилс хэрэгтхэлмэгдсэн гэх тооцоолол гардаг. 1939 онд 31220 хүн цаазлагдсан байдаг. Эдгээрийн 28.2 мянга нгь Цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комисс байгуулагдсанаас хойш цагаатгагдсан. Хууль хэрэгжээд 18 жил болоход 18550 хүнд нөхөн олговор, орон сууц олгох зэрэг зардалд 19.8 тэрбум төгрөгийг зарцуулсан.
Өнөөдөр амьд сэрүүн байгаа хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр болох 153 хүнд орон сууц, 208 хүнд орон сууц олгох хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн гэж тайлан байна.

Энэ хууль батлагдсанаас хойш өгсөн нэг сая, 500 мянган төгрөг өгсөн нь бидний хохирлыг барагдуулж байгаа хэрэг биш гэж хэлж байна. Хэлмэгдэгсдийн үр хүүхэд 80-90 настай 200-гаад хүн байна. эсэргүүний хүүхэд гэж дээд сургуулиас гадуурхагдаж, ажил төрөол ору чадахгүй зэргээр төрийн үйлчилгээг хүртэж чадаагүй байна.

Дээрх хууль батлагдсанаас хойш 2011 оны 12 сарын 25-ныг хүртэл өргөдөл хүлээж авах хугацаа дуусгавар болсон. Хуулийн хугацааг сунгах оролдлого хийсэн ч түрүүчийн Парламентаар хугацааг сунгаж чадаагүй. Үүнтэй холбогдуулан ҮАБЗ-ийн 2014 оны арванхоёрдугаар сард асуудал оруулахад, зөвлөмж гарсан. Зөвлөмжид:

Нэгдүгээрт, ТЕГ-ын тусгай архивт байгаа хэргүүдийг шалгаж дуусган, шаардлагатай хэргийг загаатгах

Хоёрдугаарт, Хилс хэрэгт баривчлагдсан, сураггүй алга болсон, хэрэг материал нь олдохгүй байгаа хүмүүсийн мэдээллийг ар гэрээс нь ирсэн өргөдөл хүсэлт, нотлох баримтад үндэслэн шалгуулж, цагаатгах эсэхийг эцэслэн шийдвэрлэхГуравдугаарт, 1998 оны хуульд заасан цагаатгах тухай хуулийг хугацааг тухайн хууль гарснаас хойш хоёр жилээр эцсийн удаа сунгах зөвлөмж өгсөн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс уг хуулийг санаачилсан. Энэ хуулийг маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулна. Нөхөн олговрыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс олгохоор төсөлд тусгасан гэв.


-Ямар хэмжээний нөхөн олговор олгох вэ?
-УИХ-ын дэд дарга Я.Санжмятав:
 Нэгдүгээрт, хууль баталснаас хойш 2 жилийн хугацаанд өргөдлийг авч дуусгана. Хоёрдугаарт, хоёр жилийн хугацаанд нөхөн олговрыг шийдвэрлэх замаар уг хуулийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлнэ. Өмнө нь орон сууц, гэр болон нөхөн олговор аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдэд нөхөн олговор олгоно.

Бидний тооцооллоор хоёр өрөө байр, эсвэл 100 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлнэ. Шоронд хоригдож байгаад суллагдсан бол 50 сая төгрөг гэсэн тооцоолол яригдсан. Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа учир үүнийг нэг дор олгох боломжгүй. Үе шаттайгаар улсын төсөвт хэсэгчлэн суулгах талаар Засгийн газартай санал солилцсон гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: 1998-2011 оны 12 сарын 30-ныг хүртэл хууль хэрэгжиж, хугацаа дууссан. Цагаатгуулах хүсэлтээ гаргасан хууль бүрэн дүүрэн хэрэгжиж чадаагүй. 400 гаруй хүн нөхөн төлбөрөө авч чадаагүй үлдсэн. Эцэг эхээ алдсан, хэлмэгдсэн үр хүүхдүүдэд нь онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна гэсэн зөвлөмжийг ҮАБЗ-өөс өгсөн. АН-ын бүлэг ч энэ хуулийн төслийг дэмжиж байна. Улс төрийн хэлмэгдүүлэлтийг хор хөнөөлийг дахин давтан гаргуулахгүйн тулд АН-ын бүлэг энэ хуулийг дэмжиж байна гэж мэдээллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%