Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

"Тогтвортой хөгжилд уул уурхай" бодлогын чуулган боллоо

2017-12-11

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД УУЛ УУРХАЙ” бодлогын зөвлөгөөн зохион байгууллаа.

Монгол орноо төв, баруун, зүүн, говийн бүсэд хуваан, чуулган зохион байгуулсны үндсэн дээр энэхүү зөвлөгөөнийг нийслэлд зохион байгуулжээ. 

Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарын эрх зүйн орчныг цогцоор нь шийдэх бус гагцхүү зарим асуудлуудын хүрээнд шийдэхийг эрмэлзсэн нь өнөөг хүртэл сайны хажуугаар саарыг бий болгосон. Үүнийг 1994-2006 оны хооронд батлагдсан, гурван удаагийн Ашигт малтмалын тухай хууль батална. 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд өнөөг хүртэл 250 гаруй нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Түүнчлэн уул уурхай, байгаль орчны салбарын уялдааг хангах бодит эрх зүйн зохицуулалт буюу уурхайн хаалтын зарчим бүрэн гүйцэд нутагшаагүй зэргийг зөвлөгөөнд оролцогчид онцлов.

Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г. Занданшатар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн мэндчилгээг дэвшүүлж үг хэлэхдээ “Уул уурхайн салбар бол тогтвортой хөгжлийн бодлогоор хангагдаж байж хөгжлийн тулгуур чанараа хадгалахыг” онцлов.

Мөн УИХ гишүүн А.Ундраа “Уул уурхайтай улсын парламент болон Засгийн газар хариуцлагатай байж сая хариуцлагатай уул уурхай хөгждөг олон улсын хандлага, туршлагыг цаашид анхаарах шаардлагатай гэв.

Монгол Улсын өрсөлдөх чадварыг олон улсын тавцанд нэмэгдүүлэх, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030-ийн зорилтуудыг биелүүлэхэд “уул уурхайн салбарын бодлогыг тогтвортой, ил тод, хүртээмжтэй, үр өгөөжийг иргэд, олон нийт, орон нутгийн хөгжилд үр ашигтай” байлгахад голлон анхаарах шаардлагатайг зөвлөгөөнд оролцогчид уламжлав.

Үүнээс гадна “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого 2014-2025”-ийг хэрэгжүүлэхдээ уул уурхайн салбарыг гагцхүү нэг салбарын хүрээнд буюу Ашигт малтмалын хуулийн хүрээнд, хэт явцуу байдлаар авч үзэхгүй байж, холбогдох бусад салбар, хоорондын уялдаа, хамтын ажиллагааг хангаж хөгжүүлэх суурь арга хэмжээг тусгасан, “Эрдэс баялгийн салбарын хөгжлийн үндэсний хөтөлбөр”-ийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан яам хоорондын ажлын хэсэг гарган боловсруулж, батлахыг Засгийн газраас хүсчээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%