Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

M.Жаргалсайхан, М.Отгонням, А.Хатанбаатар, М.Баянмөнх нарын 12 хүн Баян-Өндөр сумынхаа бөхийн үндэсний спортын бүтээн байгуулалтыг дэмжиж бөхийн "Арслан" дэвжээнд Эрдэнэт хивсэн зүлэг ногоон дэвжээ бэлэглэлээ.

2017-12-11

Баян-Өндөр сумын үндэсний бөхийн "Арслан" дэвжээнд бөх сонирхогч хүүхэд залуучууд, бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжүүлэх, бөхийн спортын хөгжлийг шинэ түвшинд гарахад үнэтэй хувь нэмэр оруулж 5.5 сая төгрөгийн өртөг бүхий үндэсний үйлдвэрийн Эрдэнэт хивсэн зүлэг ногоон дэвжээг монгол бөхөө гэсэн сэтгэлтэй нутгийн ах эгч нар, бөхчүүд, уран бүтээлч залуучууд хамтран бүтээлцэж, хүлээлгэн өглөө. Энэхүү ажлыг санаачлан зохион байгуулж   иргэдээ манлайлсан Аймгийн арслан М.Отгонням, Сумын бөхийн холбооны тэргүүн М.Жаргалсайхан, Идрэн илч ХХК-ы захирал А.Хатанбаатар, Дэвжих Гантогтох ХХК-ы захирал М.Баянмөнх, Аймгийн заан М.Батцэнгэл, Сумын заан Д.Билэгт, З.Алтантүлхүүр, Э.Баттөр, Т.Доржсэмбэ, Зураач, сийлбэрч Д.Батдэмбэрэл, Уран барималч Б.Мөнхтулга, Эрдэнэт хивс ХХК-ы инженер Ш.Сарантуяа нартаа сум орон нутгийн удирдлагын зүгээс болон нийт ард иргэдийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байна. Та бүхний минь ажил үйлс үргэлж өөдрөг байж "Арслан" дэвжээнээс минь аймаг, улсын цолтой олон арван бөхчүүд, их аваргууд төрөн гарах болтугай. Монгол бөхийн босоо цагаан хийморь мөнхөд бадраг. 
Image may contain: one or more people, people playing sports and basketball court
Image may contain: one or more people, people playing sports, basketball court, shoes and indoor

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%