Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ДНБ 5.8 хувиар өсөхөд татварын суурь бааз нэмэгдсэн нь нөлөөлжээ

2017-12-08

2017 оны эхний есөн сард дотоодын нийт бүтээгдэхүүн 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй гараад байна. Үүнд татварын суурь бааз нэмэгдсэн нь хамгийн ихээхэн нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр дотоодын нийт бүтээгдэхүүн III улиралд 5.8 хувиар өсөхөд бүтээгдэхүүний цэвэр татвар 19.5 хувиар, ялангуяа НӨАТ 48.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

НӨАТ-ын урамшууллыг өнгөрсөн оноос олгож эхэлсэн бөгөөд үүнтэй зэрэгцээд "Татварын хувь хэмжээг өсгөөгүй байхад НӨАТ-ын орлого өссөн нь далд эдийн засгийг ил болгож байгаагийн илрэл" гэж судлаачид дүгнэж байна.

2016 оноос хойш 4934 аж ахуйн нэгж шинээр НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн талаар Татварын ерөнхий газар мэдээллээ. Энэ нь одоо НӨАТ төлж байгаа нийт 27.5 мянган аж ахуйн нэгжийн 18 хувийг бүрдүүлж байгаа аж. Оны эхний арван сард НӨАТ-аас улсын төсөвт төвлөрүүлсэн орлогын хэмжээ 419 тэрбум төгрөгөөр өсөж, 1.31 их наяд төгрөг болжээ.

Дашрамд дурдахад “Bloomberg”-ийн твиттер хуудсаараа дамжуулан явуулсан судалгаанд оролцогчдын 14 хувь нь "Татварын ил тод байдал дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд хамгийн их эерэгээр нөлөөлнө" гэж таамагласан байна.

НӨАТ-ын урамшуулал олгож эхэлсэнтэй холбоотойгоор НӨАТ-ын баримтыг хэвлэж байгаа бөгөөд 2017 он гарснаас хойш 137.6 сая төгрөгийн баримтыг баталгаажуулжээ. “Номинтав трейд”, “Мобиком” корпораци, “Петростар” буюу “Петровис”-ийн шатахуун түгээх станцууд НӨАТ-ын баримтыг хамгийн их хэвлэн гаргаж байгаа талаар Татварын ерөнхий газар мөн онцоллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%