Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Нийгмийн даатгалын сангийн орлого 246 тэрбумаар өсжээ

2017-12-08

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний 10 сард 1.7 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 246.0 (16.9%) тэрбумаар өссөн үзүүлэлт юм.  

Нийгмийн даатгалын сангийн орлого ийнхүү нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 154.8 (14.9%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 46.3 (19.6%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин нийгмийн даатгалын сангийн зарлага 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 8.4 хувиар нэмэгджээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага оны эхний 10 сард өмнөх оны мөн үеэс 119.0 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 80.9 (7.4%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 24.8 (12.7%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1355
530 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%