Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Ирэх онд шингэн сүү импортлохгүй

2017-12-08

Энэ сарын 20-ны байдлаар манай улс нийт 21500 тн мах, махан бүтээгдэхүүн экспортолсон, үүний 80 хувийг адууны мах эзэлж байна.

Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс энэ онд 20 мянган тн адууны мах экспортлохоор тогтоосон, гүйцэтгэл нь 100 хувьтай байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг зарим компанийн үйл ажиллагаатай өчигдөр танилцах үеэр адууны мах авах хүсэлт, захиалга ирүүлж буй улс орнууд бий тул энэ жилийн квотыг нэмэгдүүлж өгөхийг үйлдвэрлэгчид хүсчээ.

Ерөнхий сайдын ахалдаг Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2018 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний тоо, хэмжээг дараах байдлаар тогтоолоо.

  • Үхрийн мах 27900,
  • Адууны мах 33600 тн-ыг,
  • Хонь, ямааны мах экспортлох тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүй.

Мөн энэ онд экспортлох адууны махны хэмжээг 10 мянган тн-оор нэмэгдүүлэхээр хурлаас шийдвэрлэлээ.Мах, махан бүтээгдэхүүн экспортлоход мэргэжлийн хяналт, гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчилж, нэг цэгийн үйлчилгээ бий болгох саналыг үйлдвэрлэгчид Ерөнхий сайдад тавьсан юм. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанар хөндөж, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн мах экспортлоход Монголын талаас шалтгаалах бэлтгэл арга хэмжээг шуурхай зохион байгуулж, экспортлогч аж ахуйн нэгжид мэргэжил-арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт нарт даалгалаа.

Мөн хурлаар хүнсний улаан буудай 225 мянга, үрийн улаанбуудай 10 мянган тн-ыг импортлоно. Мөн 4218 тн хуурай сүү импортлоно, харин шингэн сүү импортлохгүй гэж Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%